Гадаадад хээл хахууль өгсөн Америкийн бизнес эрхлэгчдийг мөрдөн шалгах хууль тогтоомжийг түр түдгэлзүүлж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 02 сарын 11

Гадаадад хээл хахууль өгсөн хэрэгт холбогдсон Америкийн бизнес эрхлэгчдийг мөрдөн шалгахад чиглэсэн хууль тогтоомжийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлэх тухай зарлигт АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт гарын үсэг зурсан байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Гадаадад авлигын хэрэг үйлдэхтэй тэмцэх тухай 1977 оны хуулийг биелүүлэхийг түр зогсоох захирамжийг Америкийн төрийн тэргүүн тус улсын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Пэм Бонди-д өгсөн ажээ. Цагаан ордны лавлагааны баримт бичиг зааснаар, энэ хуулийн хүрээнд мөрдөн шалгах болон авч хэрэгжүүлэх хууль хамгаалах ажиллагааг хуулийг хэрэглэх тухай шинэ заавруудын үндсэн дээр явуулах юм байна. Ийм заавруудыг Пэм Бонди бэлтгэх ёстой гэнэ.

“Америкийн компаниуд дэлхийд арилжааны стратегийн давамгайлах байдалтай болохоос үндэсний аюулгүй байдал шалтгаална. Америкийн компаниудын өрсөлдөх чадварыг сулруулж байгаа Гадаадад авлигын хэрэг үйлдэхтэй тэмцэх тухай хуулийн туйлширсан, урьдчилан таахын аргагүй хэрэгжилтийг ерөнхийлөгч Трамп зогсоож байна” гэж Цагаан ордны лавлагааны баримт бичиг өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top