Орон нутагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төвийг байгуулахаар Засгийн газраас дэмжин ажиллаж байна.
Өнөөдөр /2025.02.10/ уг төвийг Дархан-Уул аймагт байгуулах боломжийн талаар ГБХНХЯ-ны төлөөллүүд аймгийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Орон нутгийн зүгээс бүх талаар дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.
2023 оны байдлаар Дархан-Уул аймагт ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх насны тусгай хэрэгцээт 526 хүүхэд байдгаас 317 хүүхэд сургууль цэцэрлэгт хамрагддаг, 209 хүүхэд гэрээр байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв байгуулснаар аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг тус төвөөр дамжуулан авах боломжтой болох юм.
Сэтгэгдэл ( 0 )