БЗД I Менингококктын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 02 сарын 06

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу СӨРӨГ гарлаа

Он гарснаас хойш гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан ба халдвар авсан хүүхэд богино хугацаанд хүндэрч, эндсэн билээ.

Үлдсэн хоёр тохиолдол Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлын хариу сөрөг гарсан. Тэгвэл хоёрдох тохиолдол буюу Баянзүрх дүүргийн 311-р цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариу мөн сөрөг гарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top