Баянгол дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ.
Он гарснаас хойш гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс нэг нь батлагдсан ба халдвар авсан хүүхэд богино хугацаанд хүндэрч, эндсэн билээ.
Үлдсэн хоёр тохиолдол Баянгол, Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн бөгөөд Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлын хариу сөрөг гарчээ. Хоёрдох тохиолдол буюу Баянзүрх дүүргийн 311-р цэцэрлэгийн хүүхдийн шинжилгээний хариу хүлээгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )