Сүүлийн 100 жил эрэгтэй, эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлснийг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

Сүүлийн 100 жилд дэлхий даяар эрчүүдийн жин болон өндөр эмэгтэйчүүдийг бодвол хоёр дахин хурдан нэмэгдсэнээр хүйсийн ялгааг улам нэмэгдүүлснийг Их Британийн Рохэмптон их сургуулийн судалгаа харуулжээ.

Олон орны мэдээлэл дээр үндэслэн гаргасан судалгаанаас үзвэл эмэгтэйчүүдийн өндөр дунджаар 1.7 см, жин нь 2.7 кг-аар нэмэгдсэн бол эрчүүдийн өндөр 4 см, жин нь 6.5 кг-аар нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, амьдралын нөхцөл сайжрахын хэрээр хүний өндөр, жин, ялангуяа эрчүүдийнх хоёр дахин нэмэгджээ.

Өнгөрсөн онд Норвегийн менежментийн сургуулиас явуулсан судалгаагаар, эрчүүд эмэгтэйчүүдийн бие бялдар, тачаангуй байдалд татагдаж, эрүүл мэндийнх нь байдлыг чухалчилдаг болохыг тогтоосон байна. Эдгээр чанар нь нөхөн үржихүйн хүчин зүйлстэй холбоотой аж. Харин эмэгтэйчүүд эрчүүдийн оюун ухаан, сэтгэл зүйн тогтвортой байдал, хүн чанар болох боломжит орлогод ач холбогдол өгдөг байна. Эдгээр шинж чанар нь эрчүүдийн гэр бүлдээ анхаарал, халамж тавих, шаардлагатай бүхнээр нь хангах чадварыг илэрхийлдэг гэж үздэг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top