Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдлыг хэлэлцэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 22

 

АНУ, Япон, Энэтхэг, Австралийн гадаад хэргийн сайд нар QUAD аюулгүйн байдлын асуудлаарх дөрвөн талт яриа хэлэлцээний хүрээнд Энэтхэг, Номхон далайн бүс нутагт тогтвортой байдлыг хангахад бэлэн гэдгээ мэдэгджээ. Энэхүү уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны оролцоотой анхны уулзалт юм.

Хамтарсан мэдэгдэлд, талууд бүс нутгийн далайн, эдийн засгийн, технологийн аюулгүй байдлын бэхжүүлэх мөн нийлүүлэлтийн гинжин хэлхээний найдвартай байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ. 2024 оны есдүгээр сард тус дөрвөн улс QUAD уулзалтын үр дүнгээр НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг шинэчлэхийг уриалж байсан билээ. Хамтарсан мэдэгдэлд зааснаар, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийг тус зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүнчлэлийг өргөжүүлэх замаар хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ингэхдээ байнгын гишүүдийн эгнээнд Африк, Ази, Латин Америк, Карибын тэнгисийн улс орнуудын төлөөллийг оролцуулах ёстой гэж онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top