Тайваньд 6.4 магнитудын газар хөдөлжээ

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 01 сарын 21

Тайваньд 6.4 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас дор хаяж 15 хүн бэртэж гэмтжээ. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлээд байна. Нийт зургаан хүнийг нурсан барилгын доороос гаргаж авсны нэг нь нэг сартай нярай байжээ.

Тайванийн Газар хөдлөлтийн төв газрын мэдээллээр, газар хөдлөлтийн голомт 9.7 км гүнд бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top