Нью Йоркийн тэнгэрт олон тооны дрон үзэгджээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 12 сарын 10

АНУ-ын Нью Йорк болон Филаделфиа хотуудын тэнгэрт олон тооны дрон үзэгджээ. Холбооны мөрдөх товчоо ижил тохиолдлыг Нью Жерсид шалгаж байсан гэж “The Guardian” хэвлэл тодруулсан байна.

Өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн Нью Жерсийн хэд хэдэн тойрогт олон тооны дрон үзэгдэх болсон бөгөөд Пенсилван, Статен Айлэндэд мөн ийм тохиолдлууд бүртгэгджээ.

Холбооны мөрдөх товчоо энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд олон нийтээс мэдээлэл цуглуулж байгаа аж. Харин Холбооны иргэний нисэхийн удирдах газар Пикатинни-Арсенал цэргийн бааз болон Бэдминстер дэх Трампын гольфын клубийн дээгүүр нислэг үйлдэхийг түр хугацаанд хязгаарлаад байна.

Дрон хаанаас үүсэлтэй нь тодорхойгүй байгаа ч орон нутгийн эрх баригчид ард иргэдийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн зүйл байхгүй гэж мэдэгджээ.

Аравдугаар сард Виржиниа дахь цэргийн бааз дээгүүр үл мэдэгдэх дронууд мөн үзэгдэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tuja(118.221.242.42) 2024 оны 12 сарын 12

chinese

0  |  0
Top