АНУ үнэн хэрэгтээ Оростой идэвхтэй зэвсэгт мөргөлдөөнд татагдан ороод байгаагийн улмаас дэлхийн хамтын нийгэмлэг цөмийн дайн дэгдэх цэгт хамгийн их ойртсоныг америкчуудын олонх нь огт мэдэхгүй явж байна гэж Америкийн сэтгүүлч Такер Карлсон өөрийн сайт дээр нийтэлсэн мэдэгдэлдээ тэмдэглэсэн байна.
“Олонх америкчуудад үл ажиглагдах байдлаар бид Оростой бодитой дайны байдалд ороод байна. Үүнийг америкчуудын олонх нь хүсэхгүй байгаа ч бодит байдал ийм байна. Америкийн цэргийнхэн үнэн хэрэгтээ Орост оросуудыг алж байгаагийн улмаас бид цөмийн дайн дэгдэхэд түүхэнд гарч байгаагүйгээр ихээхэн ойртлоо. Энэ мөргөлдөөнийг цөмийн дайны сүйрэл болгон хувиргахгүй байхын төлөө хэн ч ажиллахгүй байгаагийн зэрэгцээ одоогийн Төрийн бичгийн дарга Энтони Блинкен Орос болон Америкийн засгийн газрын хоорондох бүх харилцаа холбоог тасалсан. Харилцаа холбооны нөөц суваг ч алга” гэж Такер Карлсон онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украины нутаг дэвсгэрээс Оросын нутгийн гүн рүү тактикийн баллистик ATACMS пуужингаар цохилт өгөхийг зөвшөөрсөн нь хурцадмал байдлыг улам даамжруулж байна гэж тэр тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл ( 8 )
Оросууд дэлхийн 3р дайн дэгдээх болж байгаа юм байлгүй!\n
Бид утаанд хордож байгаа!? Удаан үхэл.Цөм хурдан үхэл.!\n
УБ-д утаа химийн бүх хорт нэгдэл агуулсан матералууд ялгадас нус цэр бүх төрлий өвчин бүгд байна . Цөм бол цаашаа
Усан тэнэг улс Украйнд очвол цөөрөх,брлов уу
Мөнх-Эрдэнэ гэж нэг юм яаадгий үхэе гээд хашиграад байсан яг л биелэгдэх нь дээ!!! Лайвчин Мөнх-Эрдэнэ минь одоо битгий үхэх тухай хашиграад байгаарай гуйя!!!
Цөмийн дайн үзэх азтай улс.юм байна
Хойд Солонгосын пуужингаар чивэлт бузар путляр украинд цохилт өгөөд байгаа нь аюулгүй, болох зүйл юм уу? Бусдын нутгаас бузар савраа татаад зайлчихвал дайн зогсчих гээд байна. Дэмжигч нар нь үаэж далд ороорой. Боол заяатай босгоны шороонуудаа.
Тэр бузар өвгөн 81эрүү шүүлтэнд орох цаг тун удахгүй