Дэлхийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалахын төлөө хамтран ажиллахад бэлэн буйгаа мэдэгджээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2024 оны 11 сарын 29

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнуудын удирдагчид дэлхийн аюулгүй болон тогтвортой байдлыг хадгалахын төлөө сонирхсон бүх улстай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна гэж энэхүү байгууллагын дээд хэмжээний уулзалтын дүнгээр гаргасан Хамтын аюулгүй байдлын Тунхаглалд тэмдэглэжээ.

“Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын гишүүн орнууд дэлхийн болон бүс нутгийн тэгш бөгөөд нэгдмэл аюулгүй байдлын зарчимд үндэслэсэн шударга, олон туйлт дэлхийн дэг журам бүрдүүлэх зорилгыг тууштай баримталж байгаагаа нотлохын зэрэгцээ энх тайван, аюулгүй байдал, бүх нийтийн тогтвортой байдлыг хадгалан бэхжүүлэх үйл хэрэгт сонирхсон бүх улс, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдэж байна” гэж Тунхаглалд өгүүлжээ.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага нь Орос, Армени, Беларусь, Казахстан, Кыргыз, Тажикстан зэрэг зургаан улс багтдаг олон улсын байгууллага юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(66.181.182.160) 2024 оны 12 сарын 01

Хулгайч л хулгайчийг бариарай гэж бусдаас чанга хашгирдаг.Харин Төмөр хааны удмын Узбэк улс өөрийн гэсэн толгойтой төртэй юм байна,сайн байна.

0  |  0
Top