Мөнх амьдралыг хайсан саятан хориотой гений эмчилгээ хийлгэжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 26

Нэртэй биохакер, саятан Брайан Жонсон АНУ-д хориглосон гений эмчилгээ хийлгэжээ.

Тэрбээр Хондурасын аралд фоллистатины гений эмчилгээ хийлгэсэн байна. Эмчилгээний төлбөр 20 мянган ам.доллар болжээ. Жонсон энэхүү эмчилгээний тусламжтай 120 насална гэж найдаж байна. ДНХ-д нөлөөлснөөс үүдэлтэй хорт хавдрын эрсдэлээс эмээн Жонсон өдийг хүртэл энэ эмчилгээг хийлгээгүй байжээ. Брайан Жонсон 1977 онд төржээ. Тэрбээр стартап болон технологийн компаниудад хөрөнгө оруулдаг бөгөөд хөгшрөлтийн үйл явцыг удаашруулахад чиглэсэн туршилтуудаараа алдартай. Жонсон үүнд жилд хоёр сая ам.доллар зарцуулдаг. Тэрбээр 17 настай хүүгийнхээ цусыг өөртөө сэлбэсэн, хоолны тусга дэглэм барьдаг, залуу доноруудын өөхийг шахуулсан байдаг. Саяхан бэлгийн сулралтай тэмцэх зорилгоор долгионы эмчилгээ хийлгэж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayn hvnii (202.131.225.197) 2024 оны 06 сарын 26

amidaa hairtai hvn bainaa. mud vhehgui yum bnaa.

0  |  0
Top