ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал өнгө зүс сайжирна

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 13

Аргын тооллын 5 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 6

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ, УЛААГЧИН ҮХЭР ӨДӨР

 

  • Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
  • Наран ургах, шингэх: 05.16-20.21
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Уул

 

Аргын тооллын 5 сарын 13, Сумъяа гараг. Билгийн тооллын 6, Найралт эх одтой, улаагчин үхэр өдөр. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top