ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 05 сарын 05

Өнөөдөр 2024.05.05.

Өнөөдөр Гарын ариун цэврийг сахиулах дэлхийн өдөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр, Олон улсын Эх баригч эмч нарын өдөр.

Австрид өнөөдөр Хүчирхийлэл, арьс өнгөний үзэлтэй тэмцэх өдөр бол Беларуст Хэвлэлийн өдөр, Данид Чөлөөлөлтийн өдөр, Киргизэд Үндсэн хуулийн өдөр, Палауд Өндөр настнуудын баяр, Этиопт Эрх чөлөөний өдөр, Япон болон БНСУ-д Хүүхдийн баярыг тэмдэглэж байна.

Энэ өдөр сарны гэрэл зургийг анх авсан химич, гэрэл зурагчин Жон Дрейпер, Германы гүн ухаанч, коммунизмын онолыг үндэслэгч Карл Маркс, Рейхстагийн дээвэрт Ялалтын тугийг намируулсан Зөвлөлтийн тагнуулч Михаил Егоров, Английн дуучин Адель, Крис Браун, Америкийн уран гулгагч, олимпын аварга Нейтан Чен зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр ноёд, лам нарыг өөрсдийн хуучин албат, хамжлага ардуудаас албан татвар авах эрхийг хасжээ.

1992 оны энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын бүх цэргийн хар тугийг залах ёслол болжээ. Урлагийн Гавьяат зүтгэлтэн М.Амгалангийн зургаар хийсэн тэрхүү хар сүлдийг бүтээхэд 500 гаруй хүн, 16 байгууллага оролцож, Монгол Улсын 200 гаруй сумын 1000 гаруй азарганы хөхөл үс цуглуулжээ.

2017 оны энэ өдөр Аугаа Эх орны дайны Ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан бүтээсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн ёслол Москва хотын Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд болов.

Өнөөдөр дэлхий дахинд болсон чухал үйл явдлууд:  

1260 оны энэ өдөр Хубилайг Монголын Эзэнт гүрний их хаанаар өргөмжлөв.

1821 оны энэ өдөр Наполеон Бонапарт Гэгээн Хелений арал дээр нас баржээ.

1836 оны энэ өдөр Европ тивийн анхны төмөр замын нээлт болов.

1925 оны энэ өдөр АНУ-ын Теннесси мужийн хуулиар хориглосон Чарльз Дарвины хувьслын онолын талаар хичээл заасан 24 настай багш Жон Скоупсыг баривчилж байв.

1956 оны энэ өдөр Токио хотноо жүдогийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байжээ.

1988 оны энэ өдөр Эверестийн оргилоос анхны телевизийн дамжуулалтыг хийв.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top