ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 03 сарын 01

Өнөөдөр 2024.03.01.

Өнөөдөр НҮБ-ын Ялгаварлан гадуурхахын эсрэг өдөр, Дэлхийн далайн ургамлын өдөр. Исландад өнөөдөр Шар айрагны баяр, Маршаллын арлуудад Дурсгалын өдөр, БНСУ-д Тусгаар тогтнолын хөдөлгөөний өдөр, Молдавт Хаврын баяр, Польшид Коммунизмын эсрэг тулалдсан дайчдын баярын өдөр.

Энэ өдөр Канадын дуучин Жастин Бибер, Хятадын олимпын хошой аварга, усанд сэлэлтийн тамирчин Е Шивэнь, Америкийн рэп дуучин Ke$ha, Оскарын шагналт, Ганын жүжигчин Лупита Нионго, Испанийн жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Хавьер Бардем, Германы “Modern Talking” хамтлагийн дуучин Томас Андерс, АНУ-ын найруулагч Рон Ховард зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1790 - АНУ-д хүн амын тооллого анх удаагаа болжээ.

1869 - Дмитрий Менделеев үелэх системээ нээв.

1947 - Олон улсын валютын сан (ОУВС) үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

1920 – Буриадын автономит БНУ байгуулагдав.

1995 - Интернетийн хайлт, харилцаа холбооны Yahoo компани байгуулагджээ.

1998 - Жеймс Камероны найруулсан “Титаник” кино орлого нь тэрбум ам.долларын босгыг давсан анхны кино болов.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top