ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 29

Өнөөдөр 2024.02.29.

Энэ өдөр Энэтхэгийн дөрөв дэх Ерөнхий сайд Мораржи Десай, Эль Сальвадорын Ерөнхийлөгч Карлос Умберто Ромеро, Оросын холын зайн цаначин, олимп, дэлхийн дөрвөн удаагийн аварга Райса Сметанина, Америкийн дуучин, жүжигчин Жа Рюл, усанд сэлэгч, олимп, дэлхийн хошой аварга Кюллен Жонес, Германы хөлбөмбөгч Бенедикт Ховедес зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:       

1796 - Их Британи, АНУ-ын талууд гэрээ байгуулж, 10 жилийн хугацаанд энх тайван тогтоож, хоёр тал тайван замаар худалдаа хийж байхаар болов.

1916 - Токелау арлыг их британичууд булаан эзлэв.

Мөн АНУ-ын Өмнөд Каролина муж хөдөлмөрийн насыг 12-14 болгож нэмэгдүүлжээ.

1940 – “Салхинд туугдагсад” кинонд үйлчлэгч Меммигийн дүрийг бүтээсэн Хетти МакДаниель Оскарын шагнал хүртэж, энэ шагналыг хүртсэн анхны хар арьст жүжигчин болжээ.

1952 - Хелиголанд арал Германы захиргаанд шилжив.

1980 - Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн түүхэнд 800 гоол хийсэн анхны тоглогчоор Горди Хау тодорчээ.

2012 – “Токио Скайтрий” нэртэй дэлхийн хамгийн том цамхагийн барилгын ажил дуусжээ. 2017 онд бүрэн ашиглалтад орсон уг цамхаг дэлхийд өндрөөрөө хоёрдугаарт бичигддэг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top