ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 02 сарын 27

Өнөөдөр 2024.02.27.

Өнөөдөр Дэлхийн төрийн бус байгууллагуудын өдөр. Вьетнамд Эмч нарын өдөр, Бүгд Найрамдах Доминикан Улсад Тусгаар тогтнолын өдөр.

Энэ өдөр Дэлхийн аварга, Австралийн гүйгч Роберт де Кастелла, Оросын хөлбөмбөгч Сергей Семак, Америкийн дуучин, жүжигчин Жош Гробан, Английн хөлбөмбөгч Жонжо Шельви зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1951 - АНУ-ын үндсэн хуулийн 22 дахь өөрчлөлтөөр тус улсын Ерөнхийлөгчийг зөвхөн нэг л удаа улиран сонгогдох эрхтэй байхаар хуульчилжээ.

2004 - “Мөхлийн өдөр” хөдөлгөөний тэргүүн Асахара Шокод Японы дээд шүүх террорист халдлага үйлдсэн гэж үзэн цаазын ял оноожээ. Токио хотын метронд 1995 онд болсон хорт хийн халдлагыг төлөвлөн, зохион байгуулсан хэрэгт түүнийг буруутгасан юм.

2007 - Шанхайн хөрөнгийн биржийн хувьцаанууд 9 хувиар унаж, сүүлийн 10 жилийн хамгийн муу үзүүлэлтээ үзүүлэв.

2010 - Чили улсын төв хэсэгт 8.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 500 хүн амиа алдан, 1000 гаруй хүн гэмтэж, бэртжээ.

2015 - ОХУ-ын улстөрч Борис Немцовын амь насанд халдав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top