“Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТИЙГ гардуулав

2024 оны 01 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дэмжих зорилтууд болон “Эрүүл монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн ивээл дор “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд /2024.01.26/ Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч М.Болд Ерөнхийлөгчийн илгээлтийг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын улсын хорооны дарга Б.Бат-Эрдэнэд гардуулав.

Б.Бат-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хөлбөмбөгийн мэргэжлийн багш, дасгалжуулагчдын тоо нэмэгдэж, энэ спортыг дэмжигч олон түнш байгууллага бий болно” хэмээн онцоллоо.

“Нийтийн хөлбөмбөг”-ийн хүрээнд аймаг, хот, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн охид, хөвгүүд оролцсон таван үе шатанд талбайн хөлбөмбөгийн тэмцээнийг эхлүүлэх, Мөрөөдлийн гоол” тэмцээнийг жил бүр зохион байгуулах, хөлбөмбөгийн дэд бүтцийг бий болгох үүднээс 21 аймаг, есөн дүүрэгт тус бүр нэг стандарт талбай байгуулах хөтөлбөр хэрэгжүүлнэ.

Түүнчлэн клуб, холбоодоо дэмжих үүднээс “Хамтын ажиллагаа түншлэл” хөтөлбөр, жил бүр үргэлжлэн явагддаг “Үндэсний цом” тэмцээнийг өргөжүүлэх, чанаржуулах хөтөлбөр, боловсон хүчнийг дэмжих зорилгоор “Дасгалжуулагч, багшийн боловсрол” ажлыг 2027 он хүртэл хэрэгжүүлэх юм.

Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, БТСУХ-ны дарга О.Баттулга, Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, МХБХ-ны Зөвлөлийн гишүүн, Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадорж, Нийтийн хөлбөмбөг хөтөлбөрийг хариуцагч Д.Тэрбаатар нар байлцлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(174.212.39.60) 2024 оны 01 сарын 29

Мань Ба мөнгөний үнэр авч дээ.Баасан дээр цуглах батгана гэж !!!

1  |  0
Ард(174.212.39.60) 2024 оны 01 сарын 28

МХБХолбоонд ОУХБХ олбооноос хэдэн $ ирэх сургаар допингчин Ба үнэрийг нь авч дээ. Хаана л мөнгөний сураг байна , тэнд л энэ жуулчин өлөнтөөд явах юм даа

0  |  0
Зочин(66.181.176.27) 2024 оны 01 сарын 29

Бат-Эрдэнийг байхад хичнээн гоё юм яриад ч бөхөөс өөр юманд боломж байхгүй байх оо, энэ тэнэг бөхийг ирэх сонгуулиар зайлуулах хэрэгтэй

1  |  0
Top