ӨРНИЙН ЗУРХАЙ: Амбиц ихтэй арслан гомдоно

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 24

Хонь

Өөртөө итгэлтэй байдал, эрүүл амбиц тань энэ өдрийг гайхалтай сайхан өнгөрүүлэхэд тусална. Та анхаарлын төвд байж, ажил төрөл нь маш шуурхай бүтэж, үр дүнд хүрнэ. Өөртөө үнэнч байгаарай. Алдаа гаргасныхаа төлөө өөрийгөө бүү зэмлээрэй, урагш алхаж, бусдын санал бодлыг сонсох хэрэггүй.

Үхэр

Энэ өдөр та маш олон ажил төлөвлөсөн ч талаас нь шууд татгалзсан нь дээр. Танд цаг, хугацаа ус агаар мэт шаардагдаж, хүн бүрд таны хэрэг гарна. Харин энэ үед удирдлагаа тэргүүн зэрэгт тавиарай. Эс бөгөөс ажил дээрээ ноцтой асуудалтай тулгарна. Гэрт нь хүртэл таны хэрэгцээ асар их байх болно.

Ихэр

Энэ өдөр, хэрүүл маргаан ихтэй байна. Энгийн зүйлээс үл ойлголцол үүсэж, маргаанаас зайлсхийхэд хэцүү. Сэтгэл хөдлөлөө дарж, хурц үгээ өөртөө үлдээвэл хүнд өдрийг элдэв ноцтой үр дагаваргүй үдэж чадна.

Мэлхий

Таны ядарсан байдал илт байх ба ажлаасаа залхсан байдлаа та өөрөө ч нуухгүй. Биеийн алжаалаа тайлах цаг нь иржээ. Хэдийгээр долоо хоног дөнгөж дундаа орж байгаа ч өөртөө бяцхан амралт, баяр зохиогоорой. Саунд суух эсвэл гоо сайхны салонд ороход гэмгүй.

Арслан

Амбиц ихтэй арслан гомдоно. Суут гэж бодож байсан таны санаанууд шүүмжлэлд өртөнө. Хамгийн ойр дотнын хүмүүс хүртэл таны санаачилгыг хэрэгжүүлэхийг хүсэхгүй. Сэтгэл санаа тэгийг заана. Сэтгэл санаагаа амралтын өдрүүдээс нааш засаж чадахгүй.

Охин

Энэ өдрийг та ажилчин зөгий шиг л өнгөрүүлнэ. Ажлаа их санасан байх. Шинэ, сонирхолтой даалгавар авч магадгүй. Харин хувийн амьдрал нь тийм ч идэвхтэй өрнөхгүй. Урсгалаа дагана. Танд энэ нь таалагдахгүй ч ямар нэгэн алхам хийхийг ч мөн хүсэхгүй.

Жинлүүр

Мөнгөтэй болгоомжтой харьцаарай. Хожим нь асар их алдагдал хүлээх эрсдэл өндөр байна. Томоохон худалдан авалт хийхээр төлөвлөсөн бол зөвхөн найдвартай хүмүүс эсвэл компанид итгээрэй. Ашигтай мэт санагдах саналаас татгалзаарай. Таныг хуурна.

Хилэнц

Энэ өдөр хамгийн ойр дотнын хүмүүстэйгээ зөрчилдөнө. Таныг хэн ч ойлгохгүй, сонсохгүй байгаа мэт санагдана. Ажил дээрээ ч амар, тайван суухгүй. Хамтран ажиллагсад нь тохиролцсон юм шиг таныг буруутгах болно. Зөвхөн үдэш л танд амар амгаланг авчирна.

Нум

Сүүлийн хэдэн хоног чухал шийдвэр гаргахдаа ухаанаараа бус сэтгэл хөдлөлдөө хөтлөгдсөн. Бүх асуудал таны оролцоогүйгээр шийдэгдэх юм шиг санагдана. Гэвч энэ зөв санаа биш. Асуудлыг өөрөө шийдэхээс өөр арга байхгүй.

Матар

Түгшүүр, сэтгэл зовнилоор дүүрэн өдөр. Мэдээ бүрийг ойрхон хүлээн авч, танд огт хамаагүй зүйлд хүртэл сэтгэлийн хөдөлгөөнөөр хандана. Хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй. Таныг байгаагаар тань хүлээн авдаг хуучин найз эсвэл дотнын хүмүүстэйгээ утсаар ярьж, сэтгэлээ аргадаарай.

Хумх

Од эрхэс танд баяр хөөртэй, азтай өдөр бэлджээ. Гэнэтийн уулзалт, сэтгэлд нийцсэн худалдан авалт, таатай санал хүлээн авна. Ихэнх хумхууд амралтаа төлөвлөж эхэлнэ. Төлөвлөгөө зохиохоос бүү ай. Гэхдээ мөрөөдөх хэрэггүй. Харин хүслээ биелүүлэх тодорхой алхам хийхийг зөвлөж байна.

Загас

Эрч хүчээр дүүрэн өдөр. Та өөрийгөө 100 хувь цэнэглэжээ. Үүнийгээ ашиглаад хойшлуулсан бүх үүрэг, даалгавраа биелүүлээд аваарай. Ирээдүйн үндэс сууриа тавих боломж бий. Энэ өдөр ихийг амжуулах тусам долоо хоног тэр чигтээ амжилттай өнгөрнө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top