Украины 200 тамирчин олимпын наадамд оросуудыг оролцуулахгүй байхыг уриалав

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 01 сарын 09

Украины 200 орчим тамирчин, дасгалжуулагч Парис-2024 олимпын наадамд Оросын тамирчдыг оролцуулахгүй байхыг уриалсан захидлыг Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Парис хотын захирагч Анн Идальго, Францын спортын сайд Амели Удеа-Кастерa, Олимпын наадмыг зохион байгуулагчдад хандан илгээжээ.

“Оросын Зэвсэгт хүчин Украины энгийн иргэд, иргэний зориулалттай дэд бүтцийн онилон бөмбөгдөж, Оросын цэргүүд Украины газар нутагт байгаа цагт Орос болон Беларусын тамирчид спортын тэмцээн, уралдаан оролцох эрхгүй” хэмээн захидалд онцолсон байна. Захидалд Олимпын медалийн эзэд болох Олександр Абраменко, Марта Фиедина, Юрий Чебан, Олех Хераскевич, Иллиа Ковтун зэрэг алдартай тамирчид гарын үсэг зуржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top