Сурагчид маргаашнаас эхэлж цахимаар хичээллэнэ

Автор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 17

Сурагчдын амралт энэ сарын 28-ний өдрөөс эхэлнэ. Тэгвэл маргаашнаас /2023.12.18/ сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг холбогдох яамнаас гаргажээ. Өөрөөр хэлбэл, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.

Энэхүү асуудлаар өнөөдөр  /2023.12.17/ 11:00 цагт Боловсролын ерөнхий газраас мэдээлэл хийнэ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.180.106) 2025 оны 03 сарын 13

Ёстой зөв шийдвэр бн

8  |  2
зочин,баярлалаа(103.57.93.27) 2025 оны 03 сарын 13

зөв2

5  |  3
зочин(202.179.24.195) 2025 оны 03 сарын 13

зөв шийдвэр гаргажээ

6  |  3
Top