ШУУД: ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулах хорооны хурал болж байна

2023 оны 12 сарын 11

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-ийн хөнгөлөлттэй зээл олгох сонгон шалгаруулах хорооны хурал өнөөдөр /2023.12.11/ болж байна.

Тухайлбал, өнөөдрийн хуралд “Гэрэл туссан сар” ХХК-аас Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулах “Мон жимс” төслийг танилцууллаа.

Төслийг хэрэгжүүлэх өөрийн хөрөнгө 430 орчим сая төгрөг байгаа бөгөөд цаашид үйл ажиллагаа өргөжүүлж, тасралтгүй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд эхний ээлжид 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаагаа ЖДҮХС-д танилцуулав.

ШУУД ДАМЖУУЛАЛТ

2023 Нийт 120,7 тэрбум төгрөгийн 820 төсөл хүлээн авч 29,1 тэрбум төгрөгийн 222 төсөлд хөнгөлөлттэй зээл олгожээ. Дэмжигдсэн төслүүд амжилттай хэрэгжүүлснээр 1,381 ажлын байрыг шинээр бий болгож, 912 ажлын байрыг хадгалах юм.

Жижиг дунд үйлдвэрийн газар нь энэ онд дараах ажлыг амжуулаад байна.

-Орон нутагт шилжин суурьшсан 7 аж ахуйн  нэгжид 575,0 сая төгрөгийн зээл олгов.

-Нийт 47,538км зам туулж, 376 аж ахуйн нэгжийн нарийвчилсан шатны үнэлгээг хийв.

-Нийт 3,256 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, 21 аймгийн мэргэжилтнүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангаж ажиллав.

-Нийт  293,6 сая төгрөгийн 75 ширхэг тоног төхөөрөмжийг  хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулав.

-“БҮТЭЭЛЧ СЕО” хөтөлбөрт 21 аймаг, Улаанбаатар хотын 912 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийг  хамруулав.

-Улаанбаатар хот, 21 аймагт үйл ажиллагаа явуулж буй нийт 456 зээлдэгчийн  төслийн үйл ажиллагаанд хяналт хийв.

-ЭДТ-ийн “Түншлэлийн хөтөлбөрт”-т 54 аж ахуйн нэгжийг хамруулж,  9,6 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгов.

-“Монгол-Хятадын 4 дэх экспо” “Хятадын Олон Улсын Импортын экспо”-д 400 гаруй аж ахуйн нэгжийг хамруулж нийт 3,2 тэрбум төгрөгийн борлуулалт хийв.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнг БНСУлсад 2 удаа үзэсгэлэн худалдаа зохион байгуулж 441,4 сая төгрөгийн  борлуулалт хийж, сайн үйлсийн аян зохион байгуулав.

-Орон нутгийн 9,0 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр 67 төсөлд хөнгөлөлттэй зээл олгов.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top