Хоршоочид 2023 оныг “Хоршоод тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор тэмдэглэж байна

2023 оны 06 сарын 28

Сүхбаатарын талбайд болж буй “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2023” үзэсгэлэн худалдаа өнөөдөр /2023.06.28/ "ХОРШООЛОГЧДЫН ӨДӨР"-өөр үргэлжилж байна.

1995 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас жил бүрийн долдугаар сарын эхний бямба гарагийг албан ёсоор олон улсын Хоршооллын өдөр болгон зарлаж, дэлхий дахинаа хоршооллын салбарын нэр хүндийг өргөх, хоршоологчдын оролцоог олон нийтэд сурталчлан тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэжээ.

Харин Олон улсын хоршооллынн холбоо 1923 оноос эхлэн “Хоршооллын өдөр”-ийг тэмдэглэж ирсэн байдаг. Ийнхүү Олон улсын хоршооллын холбооноос 2023 оныг “Хоршоод тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор тэмдэглэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газраас “Хоршоологчдын өдөр”-ийн хүрээнд Улаанбаатар хот болон Говьсүмбэр аймагт 21 аймгийн хоршоологчдын туршлага судлах арга хэмжээг энэ сарын 29-нөөс долдугаар сарын 1-нийг хүртэл Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top