Индонез: Галт уул дэлбэрсний улмаас 11 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 04

Индонезийн Суматра аралд галт уул дэлбэрсний улмаас уулан авирч байсан 11 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болоод байна.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, арванхоёрдугаар сарын 3-нд Суматра арлын 2891 м Марапи галт уул дэлбэрчээ. Урьдчилсан мэдээллээр, галт уул гурван мянган м өндөрт үнс нурам цацсан байна. Нийт 75 хүн ууланд байсан ба гурвыг нь аврагчид галт уулын тогоо орчим олсон ба 49 нь уулнаас бууж амжжээ. Тэдний зарим нь түлэгдэл авсан байна.

Индонезийн арлууд Номхон далайн Галт цагаригт оршдог тул галт уул, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд ордог. Тус улсад нийт 1320 орчим идэвхтэй галт уул байдаг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top