БНСУ-ын “Колон Глобал” компани "Солонго" хорооллын төсөлд шалгарчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 08 сарын 04

Эх сурвалж: Ёнхап агентлаг

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго" орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийг БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тэгвэл БНСУ-ын “Колон Глобал” компани Улаанбаатар хотод 295.7 тэрбум вонны хөрөнгө оруулалттай барилгын төслийг хэрэгжүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэнээ өнөөдөр (2023.08.04) зарлалаа. 

“Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллыг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих юм. 

Эхний ээлжинд "Солонго 1" төсөлд 2712 өрхийг хамруулж, энэхүү бүтээн байгуулалтад 160.5 тэрбум вон зарцуулахаар төлөвлөжээ.

Хоёр дахь нь буюу "Солонго 2" төсөлд 2290 өрхийг хамруулах ба 135.2 тэрбум воны хөрөнгө оруулалт хийх юм байна. 

"Солонго" орлогод нийцсэн орон сууцны хороолол ашиглалтад орсноор 5002 айл шинэ байртай болох ба барилгын ажлыг төсөл тус бүр дээр 41 сарын хугацаанд үргэлжлэхээр төлөвлөжээ.

“Колон Глобал” компанийн албаны хүн хэлэхдээ “Улаанбаатар хот бол Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг, хүн ам шигүү суурьшсан бүс. Тийм ч учраас шинэ хотхон байгуулах хэрэгцээ шаардлага бий болж байна. Бид ирээдүйн бизнесүүдийн амжилтын үндэс суурийг амжилттай тавих болно" гэжээ.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.90.80) 2023 оны 08 сарын 05

Солонго хорооллын сураг хэдэн жилийн л өмнө гарч байсан. Одоо дөнгөж шийдэж байгаа юм уу? Ирэх хавраас эхэлдэг л байгаа даа ккк

0  |  0
Зочин(103.26.194.103) 2023 оны 08 сарын 07

Эхлэх гэж 10 жил болдог гэж үнэншдээ

2  |  0
ххэ(202.126.89.32) 2023 оны 08 сарын 18

юун солонгос байхав дээ чоожоо ах тендэрийг шаачийшдэ ххэ

5  |  1
иргэн(192.82.87.46) 2023 оны 08 сарын 04

Лалар байршилаа зөв сонголдоо утгаа алдлаа энэ хавьд чинь

0  |  0
зочин(103.229.121.89) 2023 оны 08 сарын 20

Болж л байна, Солонгосчууд өөрсдийгөө хятад, монгол хоёроос илүү гэдгээ нотлохоор барилга барих байлгүй дээ. Япончуудын хийсэн юм үргэлж нэр хүндтэй байдаг шиг Солонгосчууд ч мөн тийм байх байлгүй дээ.

6  |  0
Top