"Playtime" наадмыг зогсоох ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖЭЭ

2023 оны 07 сарын 06

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Playtime" наадам энэ жил "Монгол шилтгээн"-д долоодугаар сарын 6-8-ны хооронд болох юм.

Тэгвэл олон өдөр үргэлжлэн орж байгаа борооны нөхцөл байдлаас үүдэн Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас тус наадмын арга хэмжээг зохион байгуулагчдад үйл ажиллагааг зогсоох зөвлөмж хүргүүлсэн байна. Одоогоор ноцтой байдал үүсээгүй ч Туул гол дагуу зохион байгуулагдах учир нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий гэж үзжээ.

Албан ёсоор наадмын арга хэмжээг зогсоох тухай шийдвэр гараагүй байна. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл НОК-оос шуурхай арга хэмжээ авч, арга хэмжээг албадан тараана. Онцгой байдлын байгууллага байнгын хяналт тавин ажиллаж байна гэж Нийслэлийн онцгой комиссын шуурхай штаб-аас мэдээлллээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (87.214.24.143) 2025 оны 03 сарын 13

gadnii zochid mongol ulsiig ymraar harj baigaa bol juulchdad hundrel uchruulahgui baih tal deer bas bodoh heregtei shuu hotiin meer

1  |  0
г(202.179.27.12) 2025 оны 03 сарын 13

зогсоо зогсоо

2  |  0
zochin(98.214.171.138) 2025 оны 03 сарын 13

ta nart ex opon xeregtei biz dee booliochee

2  |  1
Зочин(202.126.90.152) 2025 оны 03 сарын 13

Зөв зөв, угаасаа хэрэгтэй арга хэмжээ биш

2  |  1
Top