Их наядаар давсан орлого ТОДОТГОЛ хийх нөхцөлийг бүрдүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 06 сарын 16

Монголын эдийн засаг  энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7,9 хувийн өсөлттэй гарч, нэгдсэн төсвийн орлого оны эхний таван сард 1 их наяд гаруй төгрөгөөр давж биелсэн  үзүүлэлттэй байгаа. Төсвийн орлогын өсөлтөд нүүрсний экспорт гол нөлөөг үзүүлсэн. Одоогийн нөхцөл байдлыг аваад үзэхэд нүүрсний экспортын өсөлт хадгалагдаж байна. Ерөнхийдөө энэ оны  үлдсэн хагаст экспортын хэмжээнд огцом бууралт үүсэхээргүй хүлээлт давамгайлж буй юм.

Тэгэхээр төсвийн орлогод гол нөлөөтэй түүхий эдүүдийн экспортын нөхцөл ая таатай байгаа энэ үед 2023 оны нэгдсэн төсөвт тодотгол хийж байна. Өмнө нь төсвийн орлого дутсанаар тодотгол хийдэг байсан бол анх удаа төсвийн орлого давж биелснээр тодотгол хийх нөхцөл бүрдсэнийг Ерөнхий сайд хэлсэн.

Сануулахад, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2023 оны нэгдсэн төсвийн тухай хуульд төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 19 их наяд 49 тэрбум 600 сая төгрөг,  зарлагыг  20 их наяд 475 тэрбум 300 сая төгрөг байхаар тооцож, баталсан. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ оны төсвийн тодотголын төсөл батлагдсанаар тэнцвэржүүлсэн орлого 1 их наяд 732,3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 20  их наяд 800 тэрбум төгрөг, нийт зарлага 1 их наяд 896,1 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 22  их наяд 400 тэрбум төгрөг болох юм.

Түрүүн хэлсэнчлэн 2023 он гарсаар төсвийн орлого 1 их наяд гаруй төгрөгийн өсөлттэй явж байгаа учраас тодотголоор ийнхүү орлого, зарлагын хэмжээ өссөн ч төсвийн нийт алдагдлын хэмжээ 1,6 их наяд төгрөг буюу өмнө нь батлагдсан ДНБ-ий 2,6%-аас хэтрүүлэхгүй байхаар тусгаад байна.

Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх болсон үндэслэлээ, ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагууд үүссэн гэж тодотгож буй юм. 

Тухайлбал, дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон.Гэсэн хэдий ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд 2022 оны Нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны Нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна. Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц хоёр оронтой тоонд хүрч  иргэдийн бодит орлогод нөлөөлж буй тул ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагыг бий болгож байна. Түүнчлэн эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалтай уялдуулан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг чиглэлээр төсвийн арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл 2024- 2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зарим үзүүлэлтийг өөрчлөх шаардлага үүссэн гэж буй юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
onchin audit(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

shororngin atman buriad atmana renchinbimaa renchinduger renchinsugar shuu gejian. chi naadah gatsurta chinbaa johon hatuu daralad rekelted.harjinu.yu baihad tee neg heled .demi bolo doo hamagui humuus oroldod.

0  |  0
tochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

humuus ebi ehljina bichideh uhtel jingre ardin erh jinger huur. bi halh atman buriad atamn renchinbimba baigama hedne torgro oldo iredeh tee gatsurta chinbaa bolson uu.

0  |  0
ochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

chi atamana shorongin atamn onon hasar jargalin reketled orloo tgel yugar higed uhej dalad ordoguin .

0  |  0
zochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

bi atman onon baian tin chi aiagl uhlee tee omdondo bagal uu. chi medej aba bi onon hlah dayar mongolin ataman tee .bi shoorondo ene ataman shorongin atman juram bimabraa bungaa buntgaa bulgantor tanil bolod garad ire . odoo huure targalgaa.

0  |  0
zochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

chi yu bolchod hoodni nad meetin gulgaching darald baidin muu har jinger chine gjeina.

0  |  0
zochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

muu uhtel mine mongo olj irehgui alaad hjana shuu gejina. adilah dotorlod alaadag shuu hohine muu huure inged uhre hebtere tee. inegl chi uhee hohine.

0  |  0
zochin(66.181.179.91) 2023 оны 06 сарын 16

bi yatsin bee chmaig dormjolj boloho baitsimu chi yaidn chma sihige huure daramatalj suhaad chi yatsin uhej boldogui tee inegj helsen. alad hajad shuu.

0  |  0
Top