Алимны дарсанд хордсон 30 гаруй хүн АМИА АЛДЖЭЭ

Автор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

ОХУ-ын хэд хэдэн мужид алимны дарсанд хүмүүс хордож, амиа алдсан хүний тоо 30 гаруй болжээ.

Амиа алдсан хүмүүс Нижегород, Самара, Ульяновск мужийнх аж. “Мистер сидр” гэх дарсыг Самара мужид үйлдвэрлэсэн байсан бөгөөд тус ундааг худалдаанаас татжээ. “Мистер сидр” дарсыг үйлдвэрлэсэн бизнес эрхлэгчийг баривчилсан байна. Уг хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм.

“Мистер сидр” дарсанд хордсон хүмүүсийн тоо ОХУ-д нийт 101 болсон талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна. Олон хүн сэхээнд байгаа аж.

Ульяновск, Самара, Нижегород, Пенза муж болон Удмуртын бүгд найрамдах улс, Бүгд найрамдах Чуваш улсад иргэд дээрх ундаанд хорджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top