Ким Жон Ун: АНУ-ыг тогтоон барихад цэргийн хиймэл дагуул СТРАТЕГИЙН ач холбогдолтой

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 17

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун АНУ-ыг тогтоон барихад цэргийн хиймэл дагуулын стратегийн ач холбогдол чухал болохыг онцолжээ.

Ким Жон Ун АНУ-ыг тогтоон барихад анхны цэргийн тагнуулын хиймэл дагуул эзэмших нь стратегийн ач холбогдолтойг дахин онцолсон тухай Хойд Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагаас мэдээлэв.

БНАСАУ-ын удирдагчийн хэлснээр Америкийн империалистууд болон Өмнөд Солонгосын утсан хүүхэлдэйн бүлэглэлийн Хойд Солонгосын эсрэг сөргөлдөөний явуулга нь явцгүй болох тусам тус улс бүрэн эрх, өөрийгөө хамгаалах эрхээ илүү түрэмгий, хууль ёсны дагуу ашиглах аж.

Ким Жон Ун өнгөрсөн дөрөвдүгээр сард БНАСАУ-ын нам, Засгийн газар тус улсыг дэлхийн сансрын гүрэн болгохоор хичээж байгаа талаар мэдэгдсэн билээ.

Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны дэд дарга, тус улсын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены БНАСАУ-ын дэглэмийг өөрчлөх тухай хэлсэн үгэнд тайлбар хийхдээ түүнийг “ирээдүйгүй өвгөн” гэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(71.239.25.243) 2023 оны 05 сарын 17

hooloor n hangahaar mongoliin uhernuud shig het targalalt hudulguunii homsdoloos bolson eldev uvchtei ulsaar tejeelgeh gesen rsamaan zantai arhichin gahain sureg bii boldog.Chi bas tednii neg. Ereenii hurgan dargaas aij sandarsan uher mongoliig bodvol delhiin tom ulsuudi jiirhedeg huchirheg ulsiig udirdaj bna.Arhi uildverledeg mongoloos trs uur huchirheg ornii huchtei udirdagch. Hoid solongosiin hodoodnii ulsgulung 1-2 jiliin dotor arilgaj bolno .harin mongolchuudiin tarhinii ulsgulung arilgahiin tuld 30- 50 jil shaardana.

0  |  0
S(141.156.129.149) 2023 оны 05 сарын 17

USA -g togtoon barih geheesee ard tumnee hooloor hanga

0  |  1
Top