Пентагон: Цөмийн цохилт Ким Жон Уны дэглэмийн төгсгөлд хүргэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 04

БНАСАУ АНУ болон холбоотнуудын эсрэг цөмийн цохилт хийвэл Ким Жон Уны дэглэм төгсөхөд хүрнэ гэж Пентагоны тэргүүн Ллойд Остин БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жон Соптой хийсэн уулзалтын үеэр мэдэгджээ.

Талууд батлан хамгаалах салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх, мэдээлэл солилцоо болон БНАСАУ-ын зүгээс ирэх цөмийн болон пуужингийн заналхийлэлд хариу барих, эсэргүүцэх арга хэмжээний талаар зөвлөгөөнөө эрчимжүүлэхээр тохиролцсон байна.

Лхагва гарагт /2022.11.02/ БНАСАУ Шар болон Япон тэнгисийн зүг 23 пуужин, БНСУ-тай залгаа хилийн завсрын бүсэд их буугаар 100 удаа галласан билээ. Пүрэв гарагийн өглөө Хойд Солонгос ойрын зайн тусгалтай хоёр баллистик, тив алгасах баллистик пуужин харвасан. Үүнтэй холбогдуулан АНУ, БНСУ аравдугаар сарын 31-ээс арваннэгдүгээр сарын 4-ний хооронд үргэлжлэх ёстой байсан “Vigilant Storm” цэргийн хамтарсан сургуулилтаа тодорхойгүй хугацаагаар сунгав.

Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны нарийн бичгийн дарга, Цэргийн төв комиссын дэд дарга Пак Чон Чхон энэхүү шийдвэрийг “засашгүй алдаа” хэмээн нэрлэсэн. Улмаар пүрэв гарагийн орой БНАСАУ нэмж гурван баллистик пуужин харвасан юм.

Үүнтэй зэрэгцэн Вашингтон Орос, Хятад хоёр өөрийн нөлөөгөө ашиглан БНАСАУ-ыг цөмийн туршилтаа сэргээхгүй байхыг ятгана гэж найдаж байна хэмээн Ройтерс дамжуулжээ. Цөмийн туршилт явуулж болзошгүй тов тодорхойгүй байгаа ч АНУ Пёньяныг бэлтгэлээ хангасан гэж таамаглаж байна. БНАСАУ 2005 онд өөрийгөө цөмийн гүрэн хэмээн зарлаж, 2006, 2009 болон 2012 онуудад газар доор цөмийн туршилт явуулсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.76.9) 2022 оны 11 сарын 05

Орос хятад ах нар нь энэ тарган нөхрийг тэгж ч их давраахгүйгээ мэднэ л дээ, хэзээ нь хүн рүү туулгах, хэзээ нь боль команд өгөх, хэзээ нь хошуувч зүүхээ мэдэж л байгаа. Тарган дарангуйлагчаас болоод хаяандаа дайн хийхээс айж байгаа.

0  |  0
зочин(202.21.108.199) 2022 оны 11 сарын 05

Кимийн төгсгөл биш дэлхийн төгсгөл өолно

0  |  0
Top