Боксын ДАШТ: Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 14

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өнөөдөр хөшгөө хааж байна. Алтан медалийн төлөө тоглолтууд өчигдөр, өнөөдөр үргэлжилж, аваргууд тодорлоо.

Манай улсаас 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт хүрэл медаль зүүж, 50 мянган ам.долларын шагнал хүртсэн.
 


63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг аваргын төлөө шалгаран үлдсэн. Б.Чинзориг Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, хүрэл медалийн төлөө Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.

Мөнгөн медалийн төлөө Тажикстан улсын Баходур Усмоновыг 4:1 ялсан. Алтан медалийн төлөөх өрсөлдөгч нь Узбекистаны Руслан Абдуллаев. Өнгөрсөн жилийн Азийн аварга, 21 настай залуу. Нутгийн эзэн Узбекистаны хувьд алтан медалийн тоогоор энэ тэмцээнд тэргүүлж байгаа. 

Тулаан эхлээд л узбек залуу дайрч эхэлсэн. Зүүн гар нь тун хүчтэй, нягт өрсөлдөгч байлаа. Эхний үед узбек залуу 4:1, хоёрдугаар үед 3:2 илүүрхсэн. Ингээд тоглолт дуусахад шүүгч нар санал нэгтэй Русланд ялалт өгчээ. Ийнхүү манай Чинзо ДАШТ-ээ мөнгөн медальтай өндөрлүүллээ.  
 


ДАШТ-ий медальт монгол боксчид:
 

1. Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө

2. Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл

3. Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө

4. Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө

5. Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт

6. Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө

7. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл

8. Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл

9. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл

10. Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл

11. Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл

12. Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл

13. Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө

14. Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл

15. Б Баттөмөрийн Мишээлт “Ташкент-2023” 67 кг, хүрэл

16. Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг, мөнгө

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kazakh(2.73.200.246) 2023 оны 05 сарын 15

Ruslan Abdullaev Uzbekistand tursun Kazak undestn bas China bas Tohtarbek Kazak final toglsn nite final 7 Kazak undestn bokschin bn

1  |  0
Иргэн(66.181.167.59) 2023 оны 05 сарын 15

Олон жил зүтгэсэн дээ, дэлхийн медалийг баргийн аавын хүү зүүгээд байдаггүй юмаа, сайн байна!

1  |  0
Zochin(192.82.90.115) 2023 оны 05 сарын 15

Ene huuhun harah tsaralni nuhuriiguu zarchihaad uuruu jargaj hevtdeg avgai bna. Bas davruu avgai ve

0  |  0
d(66.181.161.89) 2023 оны 05 сарын 15

ed ueiig n kazah uzbekuud luivardaad ongorooson doo hoorhiig odo hodolgoon udaan bolje gehde bayr hurie

1  |  0
Оки(66.181.179.136) 2023 оны 05 сарын 15

Узбёк арай илүү бсаан

2  |  0
Гаа(103.26.194.187) 2023 оны 05 сарын 15

Мундаг байна шүү Чинзоригтоо сайн сайхан бүхнийг хүсье?

4  |  0
G(202.179.21.192) 2023 оны 05 сарын 14

Uzbekistan ulsin Kazakh zaluu iluu bailaaa

0  |  1
xnm(66.181.187.118) 2023 оны 05 сарын 14

ugasaa boxing chini bulhai shuulttei geed tgd olympicoos hurtel hasagdah geed bgaa bizde tgd uzbekd er ni tal zasaj bgaa yum shig haragddag shde tiimdee ch olon uls oron eserguutseed ch amjilt olddgui

2  |  0
Top