Боксын ДАШТ: Узбекистаны 9 боксчин хагас шигшээд шалгарчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Cонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ тавдугаар сарын 1-14-нд Ташкент (Узбекистан) хотод явагдаж байна.

Өчигдөр 13 жин тус бүрийн урьдчилсан тулаанууд өндөрлөж, медалийн эзэд тодорлоо. Хагас шигшээ тоглолтууд 12-нд явагдаж, финалын тулаанууд 13, 14-нд болно.

Хагас шигшээд шалгарсан боксчдынхоо тоогоор Узбекистан улс тэргүүлж байна. Кубын тамирчид өчигдөр 12 тамирчныхаа талыг алдсан байна.

Хагас шигшээд шалгарсан тамирчид
 

  • Узбекистан -  9 боксчин
  • Куба - 6
  • ОХУ - 6
  • Казахстан - 5
  • Гүрж, Энэтхэг, Франц, Испани тус бүр - 3
  • Армени, Монгол, Бразил, Азербайжан тус бүр - 2
  • Кыргызстан, Иордан, Тажикстан, Хятад, Мексик, Итали тус бүр - 1

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
САМБУУ(103.242.47.142) 2023 оны 05 сарын 11

ТВ-ЭЭР ҮЗҮҮЛЭХ ҮҮ

1  |  0
Top