Боксын ДАШТ-ий медальт МОНГОЛ ТАМИРЧИД

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 05 сарын 11

Энэ жилийн боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-д Монголын тамирчид одтой тулалдаж, хоёр медалийн болзол хангаад байна. 63.5 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг дэлхийн гурван удаагийн аварга, олимпын гурван хүрэл медальт Кубын Л.Алваресийг ялж, хүрэл медалийн оосроос атгаад хангаад буй.

Б.Чинзориг баасан гарагт мөнгөн медалийн төлөө Ази тивийн аварга Тажикистаны Б.Усмоновтой нударга зөрүүлнэ.

Харин “Аврагч” спорт хорооны тамирчин Б.Мишээлт 67 кг-д Венесуэлийн К.Паласиог буулган авч, хоёр дахь медалийг эх орондоо авчирсан билээ. Хоёр дахь ДАШТ-дээ оролцож буй тэрбээр мөнгөн медалийн төлөө эзэн орон буюу Узбекистаны боксчин А.Мудинхуаевтай тулалдах болно.
 


Б.Мишээлтийн өрсөлдөгч нь тивийн аваргын хүрэл медальтай, өнгөрсөн жилийн ДАШТ-д медалийн төлөө тулалдсан тамирчин юм.

Сонирхуулахад, Б.Мишээлт ДАШТ-ээс хамгийн хүнд жинд медаль хүртсэн монгол боксчин болж байна. У.Мөнх-Эрдэнэ 2009, 2013 оны ДАШТ-д 64 кг-д медаль авсан бол тэрбээр энэ жил 67 кг-д медалийн болзол хангасан билээ.

Манай хоёр тамирчны хувьд ДАШТ-ээс Монголын боксчдын 15, 16 дахь медалийг авчирлаа. Монголын боксчдоос П.Сэрдамба цорын ганц алтан медалийг хүртээд байгаа. Түүнчлэн П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ нар дэлхийн хос медальтан гэдгээрээ онцлог.

Энэ хоёроос гадна Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, Д.Отгондалай нар олимп, дэлхийгээс хос медаль хүртэж байжээ.


ДАШТ-ий медальт монгол боксчдыг танилцуулья
 

1. Равсалын Отгонбаяр “Мюнхен-1982” 57 кг, мөнгө

2. Эрдэнэцогтын Цогтжаргал “Тампере-1993” 48 кг, хүрэл

3. Түмэнцэцэгийн Үйтүмэн “Будапешт-1997” 60 кг, мөнгө

4. Энхбатын Бадар-Ууган “Чикаго-2007” 54 кг, мөнгө

5. Пүрэвдоржийн Сэрдамба “Милан-2009” 48 кг, алт

6. Нямбаярын Төгсцогт “Милан-2009” 51 кг, мөнгө

7. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Милан-2009” 64 кг, хүрэл

8. Пүрэвдоржийн Сэрдамба “Баку-2011” 48 кг, хүрэл

9. Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ “Алматы-2013” 64 кг, хүрэл

10. Доржнямбуугийн Отгондалай “Хамбург-2017” 60 кг, хүрэл

11. Мягмардуламын Нандинцэцэг “Дели-2018” 54 кг, хүрэл

12. Эрдэнэбатын Цэндбаатар “Екатеринбург-2019” 57 кг, хүрэл

13. Лутсайханы Алтанцэцэг “Дели-2023” 48 кг, мөнгө

14. Мөнгөнцэцэгийн Энхжаргал “Дели-2023” 54 кг, хүрэл

15. Баатарсүхийн Чинзориг “Ташкент-2023” 63.5 кг, ?

16. Баттөмөрийн Мишээлт “Ташкент-2023” 67 кг, ?


Эх сурвалж: МҮОХ

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамир(178.218.201.116) 2023 оны 05 сарын 12

Боксын Дэлхийн Аварга бусад төрөл шиг жил бүр болдог байсан бол олон Дэлхийн мёдалтан төрөх байсаан

0  |  0
Z(192.82.69.5) 2023 оны 05 сарын 14

yuu bicheed baigaa irwaa pizdaa wee ene chini tamirchdaa zugeerl amjilt hus chadkuu baival umhii amaa tataad zail

0  |  1
Монгол(103.242.47.230) 2023 оны 05 сарын 12

Чинзориг ясны тамирчин заавал үр дүнгээ үзнэ Аварга болох байхаа

0  |  0
Монгол(202.9.46.220) 2023 оны 05 сарын 11

Чинзориг их мундаг тамирчин шүү. Хөдөлмөрийн нх нь үр дүн гарч байна хө гэж бодлоо

0  |  0
Ганаа(192.82.90.134) 2023 оны 05 сарын 11

Нэргүйн Энхбат гэдэг гайхамшигтай боксчинг 1986 онд АНУ-д болсон ДАШТ-нд явуулсан бол дэлхийн аварга болох байсиймаа.

1  |  0
бөө(103.242.47.142) 2023 оны 05 сарын 12

Мөнх -эрдэнэ шиг эБадар ууган Сэрдавга хоёр байж чадаагүй хүни чанар жудаг үнэхээр байхгүй Бурхан тэнгэр та хоёроос олон тамирчдын хариуг эх чанга авна

0  |  2
өвгөн(103.242.47.142) 2023 оны 05 сарын 12

Хамгийн уран гоё тоглодог тамирчин ЭНХБАТТАЙ нэнч маргахгүй захи зээл улс төрийн хүнд нөхцөлд тэр олон шүүгчийг ялж гарч Дэлхийн аваргад тухайн үед нь улс явуулсан бол АВАРГА байлаа 2 хүний орцогуудаа та 2-т үүндээ над цол хүндэж байна та хоёрын атаа жөтөөний хорыг үр хүүүдэд чинь тусдаг гэдгийн мэддэггүй юмуу

0  |  2
ард(103.242.47.142) 2023 оны 05 сарын 11

Бадар-ууган Сэрдамба 2 нэрээ гаргасан боловч өөрсдөөсөө илүү тамирчин гарна гэхээс айж шээс нь гожих гэж байгаа Энэ 2-оос хамаагүй илүү тамирчид бол Н,ЭНХБАТ АМАРЖАРГАЛ ҮЙТҮМЭН ЦЭНДБААТАР болой Яадахдаа жудаг ханхалдгийм

0  |  1
Зочин(203.91.115.55) 2023 оны 05 сарын 11

Олимп дэлхиин рингэнд аваргын төлөө шувтаргын тоглолтонд Бадарууган Сэрдамба 2 шиг уран гоё илүүрхэж хожил авдаг гоц авьяастай боксчид тэр 2оос өмнө нь ч хойно нь ч гарахгүй юм бнаа Тэр 2 бол онцгой байсан юм бн Банди баавайгиин сургалт тэс өөр байж Банди баавайгаас юм сурж өвлөж үлдсэн нь Батсүрэн гавьяат бхйх

1  |  0
Ard(202.126.88.161) 2023 оны 05 сарын 11

Amjilt huseye.

1  |  0
Top