Б.Чинзориг мөнгөн медалийн болзол биелүүллээ

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 12

Узбекистанд болж байгаа сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр явагдаж өндөрлөөд финалын тулаанууд 13, 14-нд болно.

Манай хоёр боксчин хүрэл медалийн болзлоо биелүүлсэн. 67 кг-ын жинд Азийн аваргын хүрэл медальт Б.Мишээлт хүрэл медальтай тэмцээнээ дуусгасан. Б.Мишээлт өнөөдөр мөнгөн медалийн төлөө Узбекистаны Асадхужа Муйдинхужаевтай өрсөлдаж, 0:5 ялагдсан.

Дараа нь 63.5 кг-д Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт Б.Чинзориг сөнгөн медалийн тулаанд гарч ирлээ. Тэрээр Австралийн М.Маклериг 5:0, Камеруны М.Оумароуг 5:0, Конгогийн Ф.Мулумбаг 5:0, Кубын Ласаро Альваресыг 4:1 харьцаатай буулгаж авсан.

Мөнгөн медалийн төлөөх өрсөлдөгч нь Тажикстан улсын Усмонов. Баходур Усмонов 25 настай. Токио олимпын наадамд оролцож, 1/8 финалд Узбекистаны Эльнур Абдураимовт ялагдсан. 2019 оны Азийн аварга, Азийн АШТ-ий (2021, 2022) хос хүрэл медальтай, Тажикстаны олон удаагийн аварга тамирчин.

Эхний үе манай тамирчин илт илүүрхсэн. Харин хоёрдугаар үеэс Усмонов урагш дайрч эхэлсэн ч манай тамирчны цохилт илүү оновчтой байлаа. Сүүлийн үед ойрхон өрсөлдөж, Б.Чинзориг туршлага заан, ялалт байгуулж чадлаа. Шүүгчдийн саналаар 4:1 Б.Чинзориг мөнгөн медалийн болзол хангалаа. Манай тамирчин Узбекистаны Руслан Абдуллаевтай аваргын төлөө өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.161.89) 2023 оны 05 сарын 14

Гишүүд гишүүнээ л хий спорт холбоодод санхүүгийн хүндрэл бүү хий битгий давхар сайд спорт холөоони ерөнхийлөгч бусад юмны тэргүүн гэхээ больж үз

0  |  0
Зочин(192.82.82.240) 2023 оны 05 сарын 14

Руслан-Узбекстаны казах

0  |  0
Иргэн(202.55.191.130) 2023 оны 05 сарын 14

Энэ тоглолтыг хаанаас үзэх вэ?

0  |  0
Зочин(202.126.88.121) 2023 оны 05 сарын 14

Баяр хүргэе. Аварга болохыг хүсэн ерөөе. \n

2  |  0
Zochin(178.4.158.37) 2023 оны 05 сарын 14

Tongoihgui zainaas zuun baruun geel tongoihgui uzhed ylah yum bna lee.Zainaas zuun baruun geel garaal, ylj baibal tsohiol toirool uzhed ylah yum bnaaa

2  |  0
Zochin(122.201.22.35) 2023 оны 05 сарын 14

Uuhai. Delhiin avargiin final gedeg mundag shuu. Uragshaa Chinzo. Gantshan tulaan uldsen.

2  |  0
Top