Неймарын найз бүсгүй бие давхар гэдгээ зарлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

Бразилын шигшээ багийн тоглогч Неймарын найз бүсгүй Бруна Бьянкарди олон нийтийн сүлжээнд бие давхар болсноо зарлалаа.

Бруна “Бид чамайг хурдан төрөөсэй гэж мөрөөдөж, хүлээж байна. Хүү минь чи энэ ертөнцөд бидний хайрыг улам хүчтэй, өдөр хоногийг улам аз жаргалтай болгохоор ирнэ гэдгийг мэдэж байна. Чамайг өвөө эмээ, авга эгч, нагац гээд олон хүн хүүлээж байгаа шүү”” гэж бичжээ.

Бруна хүү гэж хүүхдийнхээ хүйсийг ч зарласан.

Бьянкарди, Неймар хоёр 2020 онд танилцсан.

29 настай, блогчин, модельер.

Инстаграм хуудсыг нь 3,5 сая хүн дагадаг.

Бруна Сан-Паоло хотод төрсөн. Палмейрас багийн шүтэн биширдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top