
Өмнөд Солонгосын жүжигчин Ким Се Рунийг Ганнам дахь нэгэн шөнийн цэнгээний газар ажиллаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж эхэлжээ.
"The Fact" сэтгүүлд дурдснаар өнгөрсөн сард жүжигчин Ким Се Руныг Ганнам дахь нэгэн шөнийн цэнгээний газарт ажиллаж байсан тухай эх сурвалж мэдээлсэн гэв.
Жүжигчний танил шөнийн цэнгээний газар ажиллуулдаг бөгөөд Ким Се Рун шаргуу хөдөлмөрлөж байсан хэмээн дурдсан байна. Түүнийг хэр хугацаанд уг газарт ажиллаж байгааг мэдээгүй ч тун ч хичээнгүй, эелдэг байсан тухай эх сурвалж онцолжээ.
Ким Се Рун өнгөрсөн оны тавдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон осол гаргасан. Уг хэрэгтэй холбоотой шүүх хурлын үеэр санхүүгийн хүндрэлд орсон тухайгаа дурдсан тэрээр гэр бүлээ тэжээхийн тулд цагийн ажил хийж байгаа хэмээн мэдүүлсэн байдаг.
Үүний дараа өөрийн цахим хуудаснаа кафед ажиллаж буй зургаа нийтэлсэн ч уг кафег эзэмшигч түүнийг аль ч салбарт нь ажиллаж байгаагүйг баталсан. Энэ нь түүнийг дахин шүүмжлэлд өртөхөд хүргэсэн. Тэрээр хуурамчаар цагийн ажил хийж байгаа нь санхүүгийн хямралд ороогүйн нотолгоо хэмээн олон нийт үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )