Наадмын нээлт, хаалтад 2500 гаруй уран бүтээлч оролцоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 05

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, соёл урлагийн арга хэмжээний бэлтгэл хангагдаж байна

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын бэлтгэл ажлын явцтай өнөөдөр Ерөнхий сайд болон Шадар сайд нар танилцлаа.

Үндэсний их баяр наадам бол монгол түмний өв соёл, үнэт зүйл, итгэл үнэмшил, бахархлын дээд илэрхийлэл билээ. Энэ утгаараа наадмын соёл, урлагийн бүх арга хэмжээ уран сайхны гүн агуулга, найруулга, дэглэлттэйгээр, монгол ухаан, монгол үнэт зүйлийг шингээн бэлтгэгдэж байна.

Үндэсний их баяр наадмын нээлт хаалт, соёл урлагийн арга хэмжээнд Монголын соёл урлагийн 40 гаруй байгууллагын 2500 гаруй сор болсон уран бүтээлч оролцож байна.

Баяр наадмын нээлт, хаалтын тоглолт “Мөнхөд гэрэлтэх Монгол” нэрийн дор Монгол хүний оюун сэтгэлгээ, ёс заншил, түүхэн бахархлыг илтгэсэн долоон үндсэн хэсэгтэй уран сайхны тоглолтоор наадамчин олонд хүргэхээр бэлтгэл ажил хангагдаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.212.118.156) 2025 оны 07 сарын 06

за, Наранбаатар минь мөнгийг нь авсан бол олигтойхон юм хийгээрэйдээ, бурхан минь

0  |  0
Настан(66.181.180.29) 2025 оны 07 сарын 06

Түүнийг удирдаж байгаа Манай сор болсон найруулагч хүү Н.Наранбаатартаа талархал илэрхийлж ажилд нь амжилт хүсэн ерөөж байна. Хуучин наадмын үеэр үнэ төлбөргүй үзэж баясаж байснаа санахад дурсамжтай юм. Одоо өндөр төлбөртэй тул настан бид очиж үзэж чадахгүй бөгөөд мөнгөө хадгалж байгаад БИЛЕТЭЭ АВЪЯ ГЭСЭНЧ АВЧ ЧАДАХААРГҮЙ БОЛЖ ОЛОН ЖИЛ БОЛЛОО ШҮҮ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙД НАР ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ НААДАМ ГЭДГИЙГ ҮЗЭЖ ЧАДАХААРГҮЙ БОЛЖ БАЙНА. Ямарч улс орон манайх шиг байдаггүй учир маш их харамсах юм даа !!!

0  |  0
Top