Согтуурсан иргэн ээжийнхээ аминд хүрч, АМИА ХОРЛОХЫГ завджээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 10

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр ээжийнхээ амь насыг хохироон, дараа нь амиа хорлохыг завдсан хэрэг гарсан байна.

Сүхбаатар дүүргийн V хороонд байрлах ... тоот орон сууцны хоёр давхраас 45 настай, эрэгтэй Н гэгч нь унаж, гэмтжээ.

Албаныхан дээрх хэргийг шалгахад, гэмтсэн иргэн нь тус тоотод оршин суух 68 настай ээжийгээ зодож, амь насыг нь хохироогоод, өөрөө тагтнаас үсэрсэн болох нь тогтоогдсон байна.

Иргэн Н-ийг одоо Гэмтэл, согог судлалын үндэсний төвд эмчилж байгаа бөгөөд нэг хөл нь хугарчээ.  Хэрэг үйлдэх үедээ сэжигтэн этгээд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд тэрбээр архины хамааралтай хүмүүсийн судалгаанд байдаг нэгэн аж.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.217.126) 2023 оны 02 сарын 10

балиар новш мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь амийг хөнөөж дээ шоронд хатааж удаан үхүүлвэл таарна ийм хүххэд төрүүлсэн дорвол хүүхэдгүй явсан нь дээр

1  |  0
Top