Орост эмэгтэйчүүдийг олон хүүхэд төрүүлэхийг уриаллаа

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 20

ОХУ-ын Төрийн Думд уламжлалт үнэ цэнтэй зүйлсийг хамгаалан, бэхжүүлэх ажлын хэсэг байгууллаа. Хэсгийг Единая Россия намын депутат Анна Кузнецова тэргүүлсэн бөгөөд орос эмэгтэйчүүдийг доод тал нь дөрвөн хүүхэд төрүүлэхийг уриаллаа.

Ажлын хэсгийн гишүүн Дмитрий Гусев “Манай Орос орон мөхөж байна. Манай улсын бодлогод эмэгтэйчүүдийн төлөө олон арга хэмжээ авдаг ч хангалтгүй байна. Бид эмэгтэйчүүдэд хүүхэд төрүүлэх нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байсан бол одоо олон хүүхэдтэй болгох шинэ зорилготой болсон. Оросын ард түмэн цөөрч байна. Бид нэг гэр бүл доод тал нь дөрвөн хүүхэдтэй болохыг уриалж байна. Олон хүүхэдтэй эмэгтэйн ажил хийх боломжийг сайжруулна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Ажлын хэсэг мөн гэр бүлийн үнэт зүйлс, эцэг эх хүүхдийн харилцаа, ахмадаа хүндлэх зэрэг уламжлалыг хадгалан үлдэхийн төлөө ажиллана.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(150.129.142.231) 2023 оны 01 сарын 21

За даа бүр ч дампуурлаа энэ Иванууд..

0  |  0
Мөнхжаргал (103.212.119.17) 2023 оны 01 сарын 20

Дайнаар олол нэрчүүдээ алдаа, дүрвүүлээд. Хү намынхаа тоог нөхөхөөс аргагүйд хүрчээ

0  |  0
Зочин (202.55.188.110) 2023 оны 01 сарын 20

Ха Ха Ирээдүйн цэрэг армиинхаа, махны машинд орох нөөцөө одооноос ахиухан бэлтгэхээр зэхэж бгаа юм бн лдаа.

0  |  0
Зочин(66.181.161.171) 2023 оны 01 сарын 20

Улс төр, дайн гэх махны машинд үр хүүхдээ хэрчүүлэхийг ямар ч ээж хүсэхгүй дээр нь нөхөр болох залуу нь хангалттай орлогогүй, архичин, гэр бүлээрээ ядуу даржин, нийтээрээ архи хар тамхины хамааралтай, нийт хүн амын 30 хувь нь дэд бүтэцгүй нүхэн жорлонтой байхад хэцүү л шоу байна. Эхлээд засаглал, улс төрийн тогтолцоогоо өөрчлөхгүй бол ямар ч нэмэргүй

0  |  0
Top