БНХАУ, Саудын Араб батлан хамгаалах салбарт хамтран ажиллана

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 09

Саудын Араб, БНХАУ хоёр батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Саудын Арабд хийсэн айлчлалын дүнгээр гаргасан хамтарсан мэдэгдэлд талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх салбарын мэдээлэл болон туршлага солилцооны түвшнийг нэмэгдүүлэх, хүчирхийлэл болон хэт даврагч үзлийн эсрэг хамтран тэмцэхэд бэлэн буйгаа нотолжээ.

Талууд мөн аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэх, тагнах, үнэлэх салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, мэдээллийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн байна.

Бээжин, Эр Рияд мөн терроризм, хэт даврагч үзлийн бүх хэлбэрийг үл тэвчихээ нотолж, хүлээцтэй хандах соёлын чухал болохыг онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(66.181.189.40) 2022 оны 12 сарын 09

Зөв

1  |  0
Top