T.O.P тэрбумтантай хамт 2023 онд сансарт ниснэ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 07

"Big Bang" хамтлагийн дуучин T.O.P 2023 онд Японы тэрбумтан, бизнес эрхлэгч Юсаку Маэзаватай хамт сансарт нисэхээр болжээ. 

Тэд Илон Маскийн SpaceX-тэй хамтарсан "Dear Moon" төслийн 8 оролцогчдын нэг болжээ. 2018 онд Маэзава 2023 онд уг төслийн хүрээнд саран дээр буух ажиллагааг удирдан явуулна гэдгээ мэдэгдэж байсан. Өөрийн хамтрагчаараа авьяаслаг, хүн төрөлхтөнд нөлөө үзүүлж чадахуйц эрхмүүдээс сонгоно хэмээж байсан тэрээр дуучин T.O.P-ийг ийнхүү сонгожээ

Юсаку Маэзава энэ сарын 8-нд мөн томоохон мэдэгдэл хийнэ гэдгээ мэдэгдсэн. Илон Масктай онлайн уулзалт хийсэн тэрээр дараагийн хүнээ зарлаж ч мэдэх гэнэ. 

Дуучин T.O.P-ийн хувьд одоогоор ямар нэгэн тайлбар мэдээлэл өгөөгүй байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top