“Амгалан” ДЦС-ын тогоо хагарч, БЗД-ийн халуун ус тасарлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 12 сарын 06

Өнөөдөр /2022.12.06/ нийслэлийн Баянзүрх дүүргийн зарим хороодод хэрэглээний халуун ус тасарлаа.

Тодруулбал, “Амгалан” дулааны цахилгаан станцын гуравдугаар зуухны экранд цооролт үүссэний улмаас Баянзүрх дүүргийн баруун урд бүсийн 25,26,36,43-р хорооны зарим айл өрхийн хэрэглээний халуун ус тасарсан байна.

Харин дулаан түгээлт хэвийн, үүссэн гэмтлийг засварлахаар мэргэжлийн инженер, баг хамт олон ажиллаж байна. Оройн 20.00 цаг орчимд үйл ажиллагаа хэвийн болно гэж албаныхан мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top