Сүхбаатарын талбайд зохион байгуулж байгаа жагсаал, цуглааны үйл ажиллагаатай холбоотойгоор Төв шуудангийн уулзвар, Гадаад харилцааны яамны уулзваруудад тээврийн хэрэгслийн саадгүй нэвтрэх хөдөлгөөн түр хугацаанд хаагдсанаас шалтгаалан нийслэлийн нийт гудамж, замуудад хөдөлгөөний түгжрэл, саатал бий боллоо.
Улмаар хөдөлгөөнд оролцогчдын болон Шуурхай дуудлага, Яаралтай түргэн тусламжийн автомашин, Онцгой байдал, Цахилгаан, дулаан хангамжийн дуудлага, нийтийн тээврийн үйлчилгээний хөдөлгөөн хаагдаж байгаа тул Түргэн тусламж болон бусад үйлчилгээг үзүүлэх боломжгүй болоод байна гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )