Индонез: Галт уул дэлбэрч, хоёр мянган хүнийг нүүлгэн шилжүүлэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 05

Индонезийн Дорнод Ява мужид Семеру галт уул дэлбэрсний улмаас хоёр мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Галт уул идэвхжиж, хайлмаг урссантай холбогдуулан нийт 1979 хүнийг 11 хорогдох байранд түр байрлуулаад байна. Семеру галт уул өнгөрсөн ням гарагт дэлбэрчээ. Галт уул 1.5 м өндөрт утаа, үнс цацжээ. Орон нутгийн иргэдэд галт уулд таван км дотогш ойртохгүй байхыг зөвлөсөн байна. Семеру галт сүүлд 2021 оны арванхоёрдугаар сард дэлбэрчээ.

Индонез нь галт уул, тектоник хавтангийн хагарлын “галт цагариг”-т байрладаг. Дөчин мянган км үргэлжилдэг галт цагаригт дэлхий дээрх 1.5 мянган галт уулын 90 хувь нь байрладаг. Тус бүсэд дэлхийд бүртгэгддэг газар хөдлөлтийн 90 хувь нь мөн тохиодог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top