БНХАУ-д ковидын тархалт дээд хэмжээнд хүрэв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

 

БНХАУ-д өнгөрсөн 24 цагт коронавирусний халдварын нийт 31656 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших хугацаанд бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, өмнө нь халдварын хамгийн өндөр тархалт энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд бүртгэгдэж байжээ. Тухайн үед нэг хоногт нийт 29411 шинэ тохиолдол батлагдсан байна.

Өнгөрсөн нэг хоногт бүртгэгдсэн нийт тохиолдлын 87 хувьд шинж тэмдэг илрээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top