Өнөөдөр дугаарын хязгаарлалт ҮЙЛЧЛЭХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 24

"Монгол бахархлын өдөр"-ийг бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс өнөөдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмээ баримтлан бие биедээ хүлээцтэй хандан, сахилга, соёлтой хөдөлгөөндөө оролцохыг ТЦА-наас анхааруулж байна.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг амар тайван, түгжрэл сааталгүй зорчих нөхцлөөр хангах, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор алба хаагчид үүрэг гүйцэтгэж ажиллаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top