Ч.Хүрэлбаатар: Гадаадын хөрөнгө оруулагчаас ирсэн 38 гомдол байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 23

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийт 21 асуудал хэлэлцсэн юм. Нийтэд мэдээллэх шаардлагатай зарим асуудлаар Засгийн газрын сайд нар мэдээлэл өглөө. 

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Цагаан нуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгох шийдвэрийг гаргалаа. Азийн босоо тэнхлэгийн AH4 автозамын дутуу хэсэг ашиглалтад орсон. Ингэснээр БНХАУ-аас ОХУ-руу ачаа тээвэр эхэлсэн. Тэнд тэээвэр ложистикийн төв, үйлдвэр байрлах, баруун аймгийн мах малын өвчингүй гэдгээрээ удаан хугацаанд явж ирсэн тул мах гаргах боломж нээлттэй байдаг. Манай яам чөлөөт бүсүүдийн асуудлыг хариуцаж байгаа тул нэгдсэн бодлого гаргаж явна.Үүнээс гадна гадаадын хөрөнгө оруулагчдийн гомдлыг Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Манай яаманд гадаад худалдаа хариуцсан агентлаг байгуулагдаж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой олон хууль батлагдсан. Эдийн засгийн хөгжлийн яам бол гадаадын хөрөнгө оруулагчдийг маш чухал гэж үзэж байгаа. Дотоодын санхүүгийн эх үүсвэрээр хөгжинө гэдэг бол маш удаан хөгжинө гэсэн үг. Валютын нөөц хомсдож буй өнөө үед гадаадын хөрөнгө оруулалт гэж яриад байгаа юм биш. Хөрөнгө оруулалт бол хөгжил дэвшилд чухал нөлөөтэй. Үүнээс гадна өнгөрсөн хугацаанд 38 гадаадын хөрөнгө оруулагч гомдол гаргасан байдаг. Герман-8, Канад-4, Япон-3, Казакстан, Солонгос гэх мэт улсын хөрөнгө оруулагчид байдаг. Тэдний найм нь төрийн байгууллагатай байгуулсан гэрээгээ хэрэгжүүлэх, төлбөр залилантай холбоотой дөрөв, бүртгэлийн маргаан, тусгай зөвшөөрөл, хяналт шалгалт, татварын маргаан, эс үйлдэхүй зэрэг асуудлаар гомдол гаргасан байдаг. Үүнийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top