ӨВӨРХАНГАЙ: Отроор явж буй малчидтай уулзаж, асуудлыг нь сонсов

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14
Өвөрхангай аймгийн 10 гаруй сумаас 700 гаруй малчин өрх Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Дорноговь, Дундговь, Хэнтий, Төв аймагт оторлож байна. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжираар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Төв аймаг дахь отрын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, гэрээ хэлцэл хийх, асуудлыг зохицуулах арга хэмжээг авлаа.
 
Ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд оторлож яваа 40 гаруй, Төв аймгийн Цээл сум дахь 20 гаруй, Заамар сум дахь 30 орчим малчин өрхтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, тухайн сумдын удирдлагуудтай ярилцан Өвөрхангайгаас яваа отрын малчдыг хүлээн авах талаар санал хүсэлтийг тавьсан байна.
 
 
Үүний үр дүнд зарим сумдад малчид хөөгдөхгүйгээр оторлох боломж бүрдэж байгаа ч зарим газарт нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм. Тодруулбал, Сэлэнгэ, Булган аймгууд Засаг даргын "Отрын малчдыг хүлээж авахгүй байх шийдвэр"-тэй холбоотойгоор тус аймгийн сумдуудад гадны аймгийн малчдыг хөөх асуудал гарч байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kjhg(150.129.142.91) 2022 оны 11 сарын 14

malaa tsuuluu maluudaa

0  |  0
Top