БНХАУ-д ковидын давлагаа эрчимжлээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 10

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо сүүлийн нэг хоногт тус улсад коронавирусний халдварын нийт есөн мянга гаруй тохиолдолд бүртгэгдсэн тухай мэдээлжээ.

Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 2.6 дахин өссөн үзүүлэлт гэнэ.

Тус улсад ковидын халдварын тархалт эрчимжиж буйг анхааруулсан байна. Одоогоор халдвар авсан нийт 61.5 мянга гаруй хүн эмчийн хяналтад байгаа ба тэдний 85 хувьд шинж тэмдэг илрээгүй байна. Харин нас баралтын хувьд тавдугаар сарын 27-ноос хойш тус улсад ковидоос үүдэлтэй нэг ч нас баралт бүртгэгдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top