Ядуу өрхүүдээ “УЛНЫ АЙЛ” хэмээн нэрлэдэг байсан БАРИМТ ИЛ БОЛЛОО

Админ | Zindaa.mn
2022 оны 11 сарын 08

“Зөвлөх үйлчилгээний үр дүнгийн тайлан” гэгчийг 2013 онд гаргаж, түүнд нь гадны зөвлөхүүд болох Мартин Кумпа, Людовико Кэррора нар ажилласан тухай баримт дэлгэгдэв. Тус тайланд ядуу айл өрх, зорилтот бүлгийнхнийг УЛНЫХАН хэмээн хэд хэдэн удаа дурдаж тэмдэглэжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тайланд хүртэл ядуу өрхүүдийг УЛНЫХАН хэмээн нэрлэн хэвшсэн байсныг энэ судалгаа тайлангаас харж болох юм.

Харин УЛНЫХАН гэдэг үгийг ил болгосон Д.Сарангэрэл гишүүн хариуцлага үүрч, сайдын албаа өгсөн нь хэр үнэнд нийцэх вэ гэдгийг эргэн тунгаах шаардлагатай болж байна. Тэрбээр 10 жилийн турш хэлж заншсан үгийг ил болгож, улмаар яамныхны өмнөөс хариуцлага хүлээн ажлаа өгсөн нь ШУДАРГА БУС шийдвэр байсныг эндээс дүгнэж болох нь.

Тэрбээр хэлэхдээ “Улны гэдэг үгийг хэрэглэмээргүй байна. Ядуу өрхүүдийг зорилтот бүлэг хэмээн хэлж ярих нь зүйтэй байх. 1520 өрх айлыг ядуурлаас гаргах боломж бидэнд бүрэн байна” гэсэн ч, захиалгат төлбөрт багийнхан мэдээллийн агуулгыг гуйвуулж, яриаг нь хэсэгчлэн монтажилж хүргэсэн байдаг. Хэдийгээр Д.Сарангэрэл гишүүн өөрийгөө хаацайлж, сайдынхаа суудалд үлдэх боломж байсан ч, яамныхны өмнөөс хариуцлага хүлээж огцорсон нь одоог хүртэл нам дотор нь чимээгүйхэн яригдаж, шивэр авир хийдэг сурагтай.

Гэхдээ сайд ажлаа өгсөн ч, улныхан гэгдэх 1520 айлын амьдрал хэвээр үлдсэн. Тйимээс ядуу өрх айлуудынхаа амьдралыг хэрхэн өөд нь татах вэ гэдэг асуудалд төр засаг анхаарч төвлөрөн ажиллах цаг нь болжээ. Түүнчлэн Д.Сарангэрэлийн санаачлан боловсруулсан ядуу айл өрхийг ядуурлаас гаргах бодлого ажлыг ХНХЯ үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болсноо мэдэгдээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
гатан ижийд(202.21.104.2) 2022 оны 11 сарын 09

нэгэнт огцорчоод яагаадайгааийн, гатан ижий, дахиад сайд болкоодайгаамуу, наахиймбээ наахийн, чимээгүй л, юм яркуу байжээ, гатан ижий ярихаар нээх сонин стрэс дэпрэсэнд ороодайхийн

1  |  0
zochin(192.82.68.146) 2022 оны 11 сарын 09

setguulch hun baij ugiin songoltiin medremj gui gh u ?handlagiin buduuleg medremjtei gh uu ? tsaasan dr umnu ni yu gj bichdeg bsan ch ingej bichij yarij bolohgui gd uur ugeer medeelel hj bolooguin bhda mongol hel maani arvin bayalag san. ter tusma setguulch gdg!!!!! odoo hichneen ingeed araas ni ulnii ulnii gdg ug dursagdsaar bh veee sarangerel gyai sudlaad bga gel uu hezeenees hereglesen gd l... odoo boliod orxigdmoor yumaa ene ug

1  |  0
Ул шал(64.119.17.7) 2022 оны 11 сарын 09

Шал үнэ гэж байдаг шиг хамгийн доод ул түвшин гэдгээр ойлгогдож байна. Сарангэрэл гуай учрыг нь гүйцэд ойлголгүй сайд хүнд баймгүй доромж байдлаар ашигласан биз дээ

4  |  0
ТАНИЛ ДҮР БАЙНА(103.57.93.156) 2022 оны 11 сарын 09

бөгсөөрөө хэд хэдэн удаа сайд болсон хүн шүүдээ. Лхагвасүрэн гуай нээнтээ: эрдэм мэдлэгээрээ бус эмзэг эхтэнээрээ сайд бологсод гэж хэлсэн байдаг юмдаа

3  |  0
энэ яг үнэн(103.57.93.156) 2022 оны 11 сарын 09

гадаадынхны англи хэл дээр бичсэн тайланг НХХЯ-ны нэг мал буруу рчуулж мэдэмхийрсэнийг нь алруулж чадаагүй тэнэг авгай огцрхоос өөр яалтай билээ. Сайд санаатай юм бол энэ хэллэг хэрэглээд хэрэггүй, нэн ядуу гэсэн г хэллэг баж болно гэж засах ухаан байхгүй л байж шүүдээ. ямар сайд гэхэвдээ ийм усан тэнэгийг

4  |  0
Монголчууд(202.21.109.12) 2022 оны 11 сарын 09

Улны гэдгээс болж огцруулаагүй шдээ, ер нь юу ч мэдэхгүй байж их мэдэгчийн дүр эсгэж онголздогт нь Монголчууд үнэн дургүй байсан шдээ

4  |  0
ЗОЧИН(202.21.102.190) 2022 оны 11 сарын 08

Хөөрхйи аймар хэлмэгджээ Сарангэрэл. алж бгаам шүү бас л... Улс төрөө гэж. эмэгтэйчүүдээ яагаад байгаа юм бэ\n

0  |  0
Сэм(202.9.41.5) 2022 оны 11 сарын 08

Ямар учиртай орчуулга хийдэг байнаа

0  |  0
зочин(64.119.17.6) 2022 оны 11 сарын 08

сэтгэгдлийг шууд устгаж байна

0  |  0
зочин(64.119.17.6) 2022 оны 11 сарын 09

ээ яаана вэ. энэ тайланд улны өрх гэсэн утгаар хэрэглээгүй байншдээ.энд улны өрх айл гэсэн нэг ч үг алгаа. харин тооцоо хийхдээ жишиж үзэх хамгийн доод суурь түвшин буюу bottom гэсэн утгатай бишүүдээ. дахиад сайн уншдаа.

2  |  0
Зочин(66.181.160.70) 2022 оны 11 сарын 09

poverty bottom line буюу ядуурлын улаан шугам гэж орчуулж болох үгийг шууд утгаар нь улны шугам гэж орчуулснаас болоод төр хямрах шахав ядмагхан ч монгол болдоо

2  |  0
зочин(66.181.180.233) 2022 оны 11 сарын 08

Хэлмэгдүүлчжээ чаавас

0  |  0
лутаа(192.82.91.88) 2022 оны 11 сарын 09

өмхий лалар тэгээд хэлээд зогсож байх албан тушаалтан мөнүү?! чи юу ярих гээд юу яриад байна. буцаагаад сайд болгоё?! гэх гээд байна уу? солиотой пиздаа вэ?!

2  |  2
Top