Хүний нөөцийн бодлого юунд хөтлөгдөх вэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 14

Бурууг бусад руу чихээд байвал болохгүй бүхэн нэмэгдээд л байна 

Хоёрхон хоногийн дараа нэгэн чухал тэмдэглэлт өдөр болно. Хэн бүхний анзаараад байдаггүй ч хүн бүхэнд, тэр дундаа хөдөлмөр эрхлэгчдэд хамгийн хамаатай сэдэв бол хүний нөөцийн салбар юм. Аль ч аж ахуй нэгжийн амин судас нь хүний нөөц байдаг. Тэр ч утгаараа хүний нөөцийн мэргэжилтнүүд хэр өндөр мэргэжлийн түвшинд хөгжинө төдийчинээ  байгууллагын чадвар, чансаа ч өснө. Иймээс ч Монгол Улсын Засгийн газрын 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 217 тоот тогтоолоор жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон баталсан билээ.

Тэгвэл энэ өдрийг угтан Монгол Улсын хүний нөөцийн салбарт тулгамдаж буй зарим асуудлыг сөхөе. Саяхан нэг мэдээ сонсов. Өмнөговь аймагт 32 компанийн 1082 ажлын байр зарлагдсан боловч ажилд орох иргэн алга байна гэнэ. Ийм байдал зөвхөн Өмнөговь аймагт бус Монгол орны өнцөг булан бүрд тулгарч байна. Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн өмнө хамгийн их тулгамдаж буй асуудал ажиллах хүчний хомсдол болсныг дуу нэгтэй хэлж байх юм. Товчхондоо, компанийн захирлуудын толгойны өвчин хүний нөөц болжээ.

 

АЖИЛ ХИЙНЭ ГЭДЭГ МӨРӨӨДӨЛДӨӨ ХҮРЭХ АРГА

 

Амьдрал дээр ажилгүйдэл, ядуурал их байгаа тухай ярьдаг ч ачир дээрээ ажил хийх хүн алга байна. Мэдээж монголчууд ажил хийх шаардлагагүй чинээлэг түвшинд хүрчихээд байгаа юм биш. Эсрэгээрээ ажил голдог, гэнэт баяжихыг мөрөөддөг “ядуу” иргэдээр дүүрээд байна. Хатуу боловч энэ дүгнэлт үнэнд ойр. Хөдөлмөрийн насны монголчууд яагаад ийм болчихов. Нийгмийн сэтгэл зүй, боловсрол, хөдөлмөрийн үнэлэмж гээд маш олон суурь шалтгаан үүнд нөлөөлөх нь тодорхой.

Гэхдээ энэ дундаас Монголын боловсролын тогтолцоонд хамаг учир байна. Яагаад гэж үү. Төдийгөөс өдий хүртэл манай улсын боловсролын гол тэмүүлэл нь “Онц” сурлагатныг төрүүлэх байв. Одоо ч байсаар байна. Хүүхдүүдийнхээ хүсэл мөрөөдлийг таньж мэдэхээс илүүтэй зөвхөн дүнгийн төлөө зүтгүүлнэ.

Энэ бүхний төгсгөлд мөн чанараа ойлгож, мөрөөдөлдөө үнэнч байхаас урьдаж, бүх хичээлдээ "онц" авах ёстой гэсэн төсөөлөлтэй сургуулиа төгссөн хүүхдүүд ихэнх нь байна. Ийм хүмүүжил, ийм боловсрол хэтдээ ажил, хөдөлмөрийг зөвхөн мөнгө олох арга зам гэж харах хандлагыг буй болгоод байх шиг. Бид хөдөлмөр гэх ойлголтыг дахин сайн тунгаах хэрэгтэй санагдана.

Уг нь ажил хийнэ гэдэг амь зуухын нэр биш, харин мөрөөдөлдөө хүрэх арга хэрэгсэл гэдэг итгэл үнэмшил чухал юм. Харамсалтай нь Монголын нийгмийн ухамсарт дээрх хандлага хангалттай сууж чадаагүй. Хүсэж зорьсон бүхэндээ өөрөөс шалтгаалах зүйлээ зориулж, хичээж чадсан хэн боловч амжилтад хүрдэг жишээ олон. Их сургуулийн бакалавр, магистр, докторын диплом хэдэнтээ өвөртөлсөн нэгнээс илүүтэй дуртай мэргэжлээрээ ТМС дүүргээд ашиг орлогоор арвин, амьдрал ахуйгаа өнгөтэй аваад явж байгаа залуусыг алийг тэр гэх вэ. Эндээс л ажил хөдөлмөрийн жинхэнэ мөн чанар танигдаад ирж байна юм.

Саяхан телевизийн нэг мэдээгээр гуталчин охин болон дугуй засвар ажиллуулдаг бүсгүйн тухай гарч байна. Өдрийн орлого нь уул уурхайн ажилтнуудаас ч их аж. Олох орлого нь өндөр, өөрийн гэсэн бизнесээ хийж байгаа болохоор тэд ажилдаа юу, юунаас илүү дуртай гэнэ. Энэ л жинхэнэ эзнээ олсон ажил, ажлаа олсон эзэн гэлтэй.

 

ХӨДӨЛМӨРИЙН НАСНЫ ИРГЭДИЙН 50 ХУВЬ НЬ АЖИЛГҮЙ БАЙНА

 

Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн төлөвийг хоёр сарын өмнө шинэчлэн танилцуулав. Тус танилцуулгад Монголд ажил хийх хүний тоо улам буурч, ажиллах хүчний оролцоо 1994 оноос хойш хамгийн доод түвшинд хүрээд байгааг анхааруулсан байдаг. Энэ бол ноцтой асуудал. Магадгүй нөхцөл байдал дээрдэхгүй энэ чигээрээ үргэлжилбэл манай улс тун удахгүй ажиллах хүчний гүн хомсдолд орохыг ч үгүйсгэхгүй. Эхнээсээ ч дохиогоо өгөөд эхэллээ.

Залуучууд, хөдөлмөрийн насны иргэд юуны учраас ажиллах хүсэлгүй байна вэ. Залхуудаа юу. Мэдээж ингэж өнгөцхөн дүгнэж болохгүй. Ажил хийх хүсэлгүй байгаагийн томоохон шалтгааны нэг нь хөдөлмөрийн үнэлэмж. Баримт түшье. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2021 оны тоогоор монголчуудын хөдөлмөрийн бүтээмж нэг цагийн ердөө 13 ам.доллар байна гэжээ. Дээрх үзүүлэлтээрээ манай улс 185 орноос 107-д жагсаж Африк, Төв Ази, Латин Америкийн ядуу буурай орнуудаас яльгүй дээгүүр үзүүлэлттэй гарчээ. Өөрөөр хэлбэл, бид өрсөлдөх чадвар, амьдралын чанараараа ажиллах дэлхийн бусад орнуудаас тун доогуур байна гэсэн үг.

Тиймээс ч манай улсын хөдөлмөрийн насныхан Япон, Солонгос, АНУ гээд өөр улсад ажиллаж амьдрахыг илүүд үзэх болсон. Өнгөрөгч 2021 оны байдлаар манай улс ердөө 1.2 сая ажиллах хүчний нөөцтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насны хүн амаа 50 гаруйхан хувьтай ашигладаг гэсэн үг аж. Хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт 62 хувиас дээш байдаг гэнэ. Түүнээс гадна, ажиллах хүч 2020 онтой харьцуулахад 4.9 хувиар буурч, харин ажиллах хүчнээс гадуурх хүн ам 7.3 хувиар өсжээ. Мөн ажиллагчид бараг долоон хувиар буурч, ажилгүй хүн 21 орчим хувиар өссөн байна.

 

ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГО ЮУНД ХӨТЛӨГДӨХ ВЭ?

 

Нийгмийн хувьсгал, цаг үеийн нөхцөл шалтгаанаас улбаатай хөдөлмөр эрхлэлтийн үнэ цэнэ, үнэлэмжийн асуудал харилцан адилгүй байна. Компаниуд, тэр дундаа хүний нөөцийнхөнд тулгамдаж байгаа хамгийн ярвигтай асуудал  ажилтнуудын үе хоорондын харилцан адилгүй зан ааш болжээ. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн насныхныг ажилд тогтооход дараах нөхцөл шалгуурыг заавал мэдэж байх шаардлагатай болжээ.

Хүний нөөцийн бодлогын тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар Х үеийнхэн буюу 1965-1979 оныхонд мөнгөн урамшуулал, шагнал, уян хатан ажлын нөхцөл чухал бөгөөд тэдэнд удирдлагаасаа талархал хүлээх, ур чадварын нэмэгдэл авах, ажлын цагийн уян хатан хуваарь зэрэг урамшууллын хэлбэр тохиромжтой гэнэ. Харин Y үеийнхэн буюу 1980-2000 оныхонд мөнгөн шагналын урамшууллаас гадна ажлын гүйцэтгэлд удирдлагаас өгсөн магтаал, ажлын ур чадвараа нэмэгдүүлэх сургалт, зөвлөмж, зааварчилгаа, ажлын байрны соёлын орчныг бүрдүүлж өгөх нь үр дүн өгдөг байна.

Тэгвэл 2000 болон түүнээс хойш төрсөн технологийн хөгжил, өөрчлөлтийн өндөр мэдрэмжтэй Z үеийнхний хэрэгцээ бүр өөр. Тэдэнд мөнгөн урамшуулал хүртэхээс илүү нийгмийн харилцаанд ойр байж, бусадтай харилцах нь чухал гэнэ. Энэ үеийнхэн утга учиртай, ажлын байрны уян хатан нөхцөлтэй ажил эрхлэх, урам зориг өгч, сэдэлжүүлэх төсөл хөтөлбөр дээр ажиллахыг хүсдэг байна.

Иймээс насны ангилал, нийгмийн үе хоорондын онцлогыг анзаарч, ажиллах хүчээ тордох нь аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн хамгийн чухал бодлого юм. Өөрийнхөө үеэр, өөрийнхөө мэдлэгээр аливааг хэмжиж, хуучирч цаг өнгөрөөсөн аргачлалаар хүний нөөцийн бодлогыг шийдэх гэж  оролдох нь хамгийн мугуйд үйлдэл болж таарах нь.

Ажилчдадаа үргээх гол шалтгаан ч болохыг үгүйсгэхгүй. Улс орны хөгжил цэцэглэлт хөдөлмөрийн насныхны бүтээмжээс шууд шалтгаална. Манай улсад ажил хийх сонирхолгүй иргэд олширч байгаагийн шалтгаан нөхцөлүүдийг олон талаас нь тайлбарлалаа. Хөдөлмөрийн үнэлэмж тааруу, хүний нөөцийн бодлого тодорхойгүй, боловсролын суурь учир дутагдалтай гээд дурдаад байвал цөөнгүй зүйл бий. Гэхдээ залуус хандлагаа өөрчилж, өөрөөс эхлэх амьдралыг буй болгоогүй цагт бурууг бусад руу чихсэн ядуу, ажилгүй иргэд нэмэгдсээр л байх болно.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

cham shige ugadsa polshdo ochod jorlndo osgogcho zalgaa.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

chi nadig ingejigad uhej dalad oroboo.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

ene darlajigan genee. chi shorondo ochod horigdolo zoodo.chini shoorngin sheeltur bishee.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

chamd shige har ugadsa gdarlajna.chi oorigo har daa neeh haltar shasana baijil.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

gajiga medrel solioto soliorolo osgogchor yarichal mongo nheel. chi odoo nehe yu bolosn geed derelehd.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

neeh chi odoo 1 atman yumu yu geel derlehed aiagn.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

umhii amtai chi yu bolchod derlehd iagan. bi aydgain hohine hohien .umhii yalzarsan .chini am iljirsen bsihuu. imel yum yu gele hund yariad sudgin .

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

yasan chi bolioche nadah motroin aprjgnah untara geel.chi yu bolchod derlehd iaigan chmas aihimu chmas shieg yalatn shorondo yalzar.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

neeh dabrad busidig derleehd shono untulahgui osgogcho parhignulad. chi derelehd bosinmu.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

inglee geed yadagin har uhjisen gichii uhed bululad ogoche.

0  |  0
zochin(192.82.70.226) 2022 оны 10 сарын 14

ingele ged yadagin. gichi uhjisen gichii. dahaid humuus enig yariad usere alchina shuu gichi uhjisen gichii

0  |  0
Top